Dеmocracy calling илтгэх ур чадварын тэмцээн болно

Zuv.mn
2023/11/28

DEMOCRACY CALLING илтгэх ур чадварын тэмцээн

Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл санааг батжуулах, сайн засаглал, шударга тогтолцоог бий болгоход залуусын тэр дундаа оюутнуудын оролцоо, анхаарлыг хандуулах, оюутан залуусын шүүмжлэлт сэтгэлгээ, логик, ярих ур чадварыг хөгжүүлэх зорилгоор DEMOCRACY CALLING илтгэх ур чадварын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хамрах хүрээ:
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж МСҮТ – ийн өдрийн ангийн оюутан суралцагчдад нээлттэй.

Илтгэлийн сэдэв:

Өөрсдөө өөрчилье
Бидэнд юу саад болов?

Тэмцээний бүртгэл: 2023.11.27 – ноос 2023.11.30 – ныг дуустал дараах холбоосоор хийгдэнэ:

https://forms.gle/Z1K3sCuR8h4R9FNY9

Техникийн зөвлөгөөн: 2023.12.02 – ний өдөр 13:00 цагаас \Байршлыг бүртгүүлсэн оролцогчдод утсаар мэдэгдэнэ\

Тэмцээн: 2023.12.03 – ны өдрийн 09:00 цагт МУИС-ийн 502 тоотод

Шагналын сан:
Тэргүүн байр: 2 000 000₮
Дэд байр: 1 000 000₮
Гутгаар байр: 500 000₮
Тусгай байр: 100 000₮ \6 хүнийг шалгаруулна\

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80933993 утсаар авна уу.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.205
    2023/11/28

    Mungunii huch sularch Mungu Tiim ch aihtar chuhal zuil baihaa bolij bn. Anhnaasaa delhii dr mongo tsaas gej baigaagui

    Хариулах