Б.Энхбаяр: Хоёр дахь сонсголоор манай намынхан олноороо дуудагданаа АН-ынхан өөрсдөө гайхах байх

С.Гандэлгэр
2023/11/30

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

"Эхний сонсгол жижиг тавантолгойтой холбоотой асуудал. Хоёр дахь сонсгол нь том тавантолгойтой холбоотой асуудал. Жижиг тавантолгой дээр дуудагдаж байгаа хүмүүс нь улс төрийн харьяаллын хувьд АН-ынхан их болохоор намаар нь ялгалаа гээд байгаа. Хоёр дахь сонсголоор АН-ынхан өөрсдөө гайхах байх. Харин битгий болиорой гэж хэлээрэй. Манай намынхан олноороо дуудагдана. Манай намын гишүүдийг битгий хамгаалаарай. Нам дамжиж хамгаалдаг, нам дамжиж хулгай хийдгээ болих ёстой юм байна лээ. " гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.19
    2023/12/02

    Хууль зүйн сайдаа хичээгээрэй дэмжиж байна олон Хууль бус ойлгомжгүй хуулиудаа цэгцлээрэй хүчингүй болгоорой шударга байж дахин сонгогдоорой

    Хариулах
  • 66.181.178.180
    2023/12/01

    Энэ нөхөр ч худлаа даа Женкогийн хүн юм биш үү

    Хариулах
  • 202.9.47.59
    2023/12/01

    МАН өөрөө шинэчлэгдэж чадсан уу. Чадаагүй л байхгүй юү.

    Хариулах
  • 202.9.47.59
    2023/12/01

    Энэ бас нэг худалч нөхөр гараад ирлээдээ. МАН ынхаа төлөө үхэхээс ч сийхгүй попрогч бололтой.

    Хариулах
  • 103.212.119.154
    2023/11/30

    АН ыхан алдаагаа засчих хоншоор дутна л даа, тэгснээс яаж ийж УИХ д гараад хуучин хулгайч нараа цагаатгана гэж бодож байгаа. МАН ы алдааг олвол шууд хэлэхгүй, Дараа нь ямар нэг наймаалцах хэрэг гарах үед ашиглана. Үнэндээ АН огт шинэчлэгдэхгүй байна

    Хариулах