А.Адъяасүрэн гишүүн та, сонгогчдоо гурил будаанд хууртчих хямдхан хүмүүс гэж бодоо юу

2023/12/01

Сонгууль дөхжээ. Манай улс төрчид иргэддээ хайр зарлаж, найр тавьж эхлэв. Тухайлбал, ойрын өдрүүдэд  А.Адъяасүрэн гишүүний “Хүчтэй байгаарай” гэх бичиг бүхий 10 кг гурил,  таван кг будаа, Их тайга цай тэргүүтэй зураг цацагдаж, шүүмжлэл дагуулах болов. Түүний хувьд бэлгэ сэлт тараах, аар саархан зүйлээр ард иргэдээ "хулхидах"-ыг оролдож буй анхны тохиолдол биш л дээ. Жил гаруйн өмнө тойргийнхондоо хивс, цагаан архи, набортой очиж байв. Арга ядсан энэ мэт үйлдлүүд нь А.Адъяасүрэн гишүүний карьерыг өсгөхөөс илүүтэй унагаж байгаа гэдгийг ухаж ойлгох ухаан түүнд буй болов уу. 

Уг нь УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон гишүүн хүн гэдэг сонгогчдодоо гурил будаа тарааж, сайн нэрийг олох бус нийгмийн асуудлыг нь шийдсэн хууль тогтоомжийг нь батлуулчихаад баяртай мэдээ хүргээд сууж байх учиртайсан. Харамсалтай нь манай улс төрчид "Улаан загалмай"-н ажилтан шиг авирласаар ирэв. 


Бэлэг тарааж явааг нь бодоход ирэх сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болох битүүхэн мөрөөдөл А.Адъяасүрэн гишүүнд байгаа бололтой. 

Мөрөөдөх яахав,, хамгийн гол нь нэр цэвэр түшээдийг иргэд хүснэ. Тэр цагт А.Адъяасүрэн гишүүн та,  өөрийн компанидаа тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хамаарал бүхий хүнээрээ дамжуулан 100 мянган ам.долларын  авлига өгсөн гэх хэргээ хэрхэн аргалах гэж байна даа. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.193
    2023/12/01

    тэгээд юу авах гээд байгаа юм бэ нэрэлхэлгүй хэлээч дээ

    Хариулах
  • 59.153.115.213
    2023/12/01

    Nomiin tsagaan buyn Arvijih boltugai

    Хариулах
  • 202.9.46.102
    2023/12/01

    Оркуудын толгой нь ажилладаггүй ходоод нь ажилладаг.

    Хариулах
  • 202.9.40.209
    2023/12/01

    hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

    Хариулах