ТОДРУУЛГА: Түлш тээврийн том оврын машин шатаж, жолоочид гэмтэл учраагүй

Х.Есү
2023/12/04

Өчигдөр цахим орчинд Дундговь аймгийн замд түлш тээврийн том оврын машин шатаж буй дүрс, бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 

"Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О-ын түлш тээврийн автомашины чиргүүлийн дугуй шатаж, өөрсдөө цаг алдалгүй унтрааж амжсан байна.

Жолоочийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, тээврийн хэрэгсэлд ноцтой хохиролгүй, цахим сүлжээнд зарим хуучин бичлэг, зураг тавигджээ" гэсэн хариу тайлбарыг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна