АН-ын дарга Лу.Гантөмөрийн "Democracy calling" залуусын уулзалтан дээр "Хамтдаа өөрчилье" илтгэлээс..
Залуу нас бол хүн төрөлхтөний бүхий л цаг үед хамгийн содон дүр, сонин үзэгдэл байсаар ирсэн, байх ч болно. Аль ч улс орны жинхэнэ эзэд нь залуус. Тэд асуудалд шийдэл олж, шийдлээ амь оруулж, амьдралд хэрэгжүүлдэг. Өнөөдрийн Монголд ийм л залуус амьдралыг зурж байна.
Би 1992 онд 19 настай залуу хилийн дээс алхаж байлаа. Японд очсон даруйдаа миний мэдэрсэн хамгийн том мэдрэмж бол тэнд би үеийнхэнтэйгээ хамт байхаар ерөөсөө нийцдэггүй. Япон залуус компьютер их тоглодог, хөл бөмбөг, урлаг, гоё дуучид, онигоо гээд маш олон зүйлийн тухай байнга ярьдаг.
Гэтэл би чаддаггүй. Улс орон минь, эх орны ирээдүй яах бол, Япон хэрхэн хөгжөө вэ, тэдний дараагийн алхам, эзлэх амжилтын оргил нь юу вэ гэх мэт бодолд тувт ээрэгдээстэй. Тэгээд ч тэр үү, өөрөөсөө 5, 10 зарим үед бүр 30 насаар ах хүмүүстэй уулзахаар яриа нийцтэй. Хэдэн цагаар ч хамаагүй яриад суучихдаг байсан.
Би цэвэр шунжлэх ухаанд суралцаж байсан, цаашид электроникийн инженер болохоор суралцсан.
18 настайдаа анхныхаа программаа хийж зарсан. Тэр үедээ “электроник нь илүү чухал юм байна” гэдгийг ухамсарлаад эргэж ирж байсан. Мэдээллийн технологи, робот, хиймэл оюун ухаан, тэд яагаад яг хүн шиг байж болохгүй гэж гээд шинэ бүгдийг судалж байлаа. Харин сэтгэлгээ минь яг л аав шиг, ээж шиг, багш нар шигээ, яг л нутгийн ахмад настнуудтай адил байсан. Мөн Японы 40, 50 настнуудтай адил. Тэр үед Монголын залуус бид ийм л байсан.
Тэгвэл өнөөдөр, Та бүхэн поп урлагийн дэлхийн шилдэгүүдийг сонсож байна, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн контентуудыг үзэж байна, улс орнуудын мэдээ мэдээлэлтэй цаг тухай бүрт нь танилцаж байна. Хүүхдүүд ВВС үзэж байгаа. Нэг настайгаасаа анги хэл дээр хүүхэлдэйн кино үзэж байгаа. 7 настайдаа цэвэрхэн дуудлагатай яриад сурчихсан байна. Youtude дээр бүх сувгийг үзэж байна. Монголд хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гар утас, дата. Учир нь тэд аав ээжтэйгээ ярихаас өмнө цахим ертөнцдөө очиж байна.
Өчигдөр, өнөөдрийн Монголын залуус, нийгмийн гол ялгаа энд гарч байгаа гэдгийг бид харж байна.
Хүүхэд залуус дэлхийн залуустай нэг тавцанд дээр байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бидэнд дутуу зүйл их байна. Агаарт гарч, тоглох гэхээр утаа, сурах гэхээр боловсролын салбарын санал болгож байгаа агуулгын цар хүрээ итгэлгүй, төгсөөд ажил олдох эсэх бүгд эргэлзээтэй. Нөгөө талаасаа бүгд фэйсбүүкчин болчихсон. Сүүлдээ тэр олон мэдээ мэдээллийн үнэн зөвийг ялгахаа байсан. Юунд итгэхээ мэдэхгүй болсон. Залуусын 30-40% нь бидэнд улстөр хамаагүй гэж байна. Удахгүй 50% болно.
Яагаад гэвэл итгэл төгс зүйл гэж алга. Үнэн алга.Намайг яагаад 22 настай электрон жаал Энхпүрэвийг зөвлөхөөрөө авч байгаа тухай олон хүн асууж байсан. Хүүхэд бүрд боломж байгаа. Хүүхэд бүр өөрт байгаа чадвар, нөөц боломжоо ашиглаж, хөгжих тэр системийг нь угсрая гэж би зориглосон. Гэтэл угсрах чадал чадвартай хүн байхгүй байсан. Би энэ залууг онцгой байж магадгүй гэж мэдэрсэн. Тэгээд би зөвлөхөөрөө авсан. Түүнээс би нэг л зүйлийг сурсан. Боловсрол гэж, юм сурна гэж юу вэ гэдгийг л энэ залуугаас харсан. Үүнийг Монголын боловсролын философид оруулж ирсэн.
Сурна гэдэг бол сонсох, харахын нэр биш. Бид фэйсбүүкээс бүгдийг үздэг. Гэхдээ нэг нь ч биднийх болж үлддэггүй. Яагаад гэвэл биднээс үнэн хол байна вэ. Учир нь Монгол Улс шинжлэх ухаанаас холдсон. Шинжлэх ухаан бол хорвоогийн нууцыг тайлдаг цорын ганц үнэн. Зөв хариулт байдаг учраас тоог боддог. Хариу нь ганц л үнэн байдаг. Шинжлэх ухааныг хүн нээсэн юм бол өөрөө суралцах, өөрөө нээж олох хэрэгтэй. Энэ нь л өөрт нь үлддэг юм байна. Ингэсэн хүн л үнэн хүн болдог юм байна. Энэ бүгдийг Энхпүрэв надад ойлгуулсан. Утаа, түгжрэл, бусад асуудал бүгдийг шийдэх нь ерөөсөө л шинжлэх ухаан.
Би сайд байхдаа хиймэл оюун ухааныг их судлаад нэг л зүйлийг олж мэдсэн. Хүний уураг тархи үнэхээр адилхан юм байна. Японд байхад тэнд надаас илүү тоо боддог хүн байгаагүй. Тэгэхээр энэ их хөгжил дэвшил бол шинжлэх ухааныг л тогтвортойгоор бий болгосон асуудал юм байна. Биднээс тархиараа илүүдээ биш юм байна.
Бидэнд давуу тал бий. Бид байгальд ойрхон. Байгалийн хүчийг хүний хүчтэй хосолж чаддаг.
Бид дахиад хэлье. Хүн бүр зоригтойгоор хөгжилд анхаарцгаая. Хэн нэгнээс ямар нэг зүйл хүлээх биш. Өөрөө биеэ даагаад сур, хөгж. Оюун ухаанаа зүлгэ. Өдөрт 1 цаг дуртай зүйлээ хий.
Монголын боловсрол дампуурсан шүү. Учир нь коронагийн хоцрогдлыг огт нөхөөгүй. Шууд алгассан. Нөхөхийг ч оролдоогүй. Тиймээс Монголын боловсролд реформ хэрэгтэй. Ном сурсан нь дээд, сураагүй нь мэргэжлийн сургуульдаа суръя, боловсролыг үнэтэй болгоё. Гаднаас олон мянган багш авч авч ирж багшлуулмаар байна.
Эцсийн эцэст бид үнэнийг олж харах хэрэгтэй. Энэ үнэнийг олж харах ганц зам бол боловсрол. Боловсролоо босгоод бид шинжлэх ухаантайгаа танилцах болно. Ингээд ирэхээр шинэ шинэ нээлтүүдийг Монголчууд хийх болно. Тэр үед утаа, түгжрэл гар дохиод л шийдэгдэх болно. Энэ бол бидний оюун санааны өөрчлөлт, бидний хөгжил байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.235
Ohiniihoo zeeliig yaj Tolo hoo l bodoj suu. Uhaantai humuus argaa olno. Udahgui ajil guu bolno gj medere
Хариулах202.21.107.55
Bolovsrol coyol Shinjleh uhaanii saidaar ajillaj baisan hun ingej yarihdaa hurvel dampuurald eeriness huvi nemree oruulsan gesen ugEeree bolovsrol Shinjleh uhaanii ajiltnuudiin hudelmer zutgeliig herhen unelj baisniig mani medehgui Uneeder neg toglolt hiisen duuchin spypliin terguunii ajiltan bolj bainaTuriin umchiin ih dee surguuli in professor, ded professoruud dund bolovsroliin terguungui hun gesen huvi bol bol Turin medliin Shinjleh uhaanii baiguullagiin erdmiin zeregtei ajiltnuudiin dune Shinjleh uhaanii terguungui he'd baigaa bol tanii ued he'd baisan be? Ene bol shagnaliin havtgairal bish shuu turees agliig ni uneleh naad zamiin shalguur baih daa
Хариулах