​ Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар МУГТ боллоо

Х.Батсайхан
2023/12/25

Жүдо бөхийн ОУХМ, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн нар Монгол Улсын гавьяат тамирчин болжээ. 

Ё.Басхүү ДАШТ-ээс 2021, 2023 онд хүрэл медаль хүртсэн бол Л.Энхрийлэн өнгөрсөн хоёр ДАШТ-ээс дараалан медаль хүртэж, дэлхийн шилдгүүд гэдгээ баталсан юм. 

Монголын төр гавьяат тамирчны босгыг өндөрлөж, олимпын төрлийн спортоор ДАШТ-ээс хоёр медаль хүртэж байж гавьяагаа үнэлүүлэх бодлого барьж буй. Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар энэ босгыг давж чанартай гавьяатууд болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна