-Монгол Улсын Засгийн газар, монголчуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг “МоЭнКо” ХХК-иас шаардъя-
Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах Хөшөөтийн коксжих нүүрсний ордыг 2 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй хэмээн Хонконгийн биржээс 2.7 тэрбум хонконг доллар босгож хөл дээрээ боссон гэгддэг “МоЭнКо” ХХК тус ордыг ашиглах зөвшөөрлийг Ховд аймгийн захиргаанаас авахдаа тодорхой үүрэг, амлалт авч, гэрээ хийжээ. Хачирхалтай нь, 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр байгуулсан 01/01 тоот уг гэрээ, гэрээний биелэлт, тайлан орон нутгийн архивт байдаггүй аж.
Өөрөөр хэлбэл, 36 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан станц барих, коксжуулах үйлдвэр байгуулах, уурхайг шууд хилийн боомттой холбосон 311 км авто замаа Монгол Улсын авто замын сүлжээнд холбох зэрэг одоо ч биелэгдээгүй байгаа олон амлалтуудыг тусгасан гэрээ ямар нэг байдлаар алга болсон гэсэн үг.
Гэхдээ тухайн гэрээ нь аймгийн хувьд маш том үйл явдал байсан учир өдөр тутмын хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэгдсэн нь өнөөдөр эх сурвалж болж байна.
“Ховдын мэдээ” сонинд бичсэнээс үзвэл, хэрвээ “МоЭнКо” амлалтаа биелүүлсэн бол Баруун бүсийн аймгууд эрчим хүчний хараат байдлаасаа бага ч гэсэн салчихсан, Улаанбаатар хотын гэр хороолол коксжсон түлшид шилжиж утааны асуудал шийдэгдсэн байх боломж байжээ.
Гэхдээ энэ боломж одоо ч бий. “МоЭнКо” монголчуудыг, дарга нарыг хэсэг хугацаанд хуурсан байж болох ч гэрээ бол гэрээ, хэрэгжилтийг нь хангуулах боломжтой.
"МоЭнКо" ХХК одоо Монголын топ 10 аж ахуйн нэгжийн тоонд ордог том ААН болсон. Гэсэн ч гэрээ бол гэрээ. Гэрээнээс харахад, тус компани дараах ажлуудыг дутуу хийсэн байна.
“МоЭнКо” Ховд аймагтай байгуулсан гэрээндээ тусгасан ч хийгээгүй ажлууд
-340 км зам барина гэсэн ч 29 км-ээр дутуу, 311 км-ийг барьсан.
-36 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бариагүй
-Хөшөөт-Булган чиглэлийн 311 км замд жолооч нарын түр амрах зогсоол
-Коксын үйлдвэр
-Хөшөөт, Ярантын замыг босоо тэнхлэгийн авто замын сүлжээнд холбох
Компанийн албан ёсны цахим хуудсаар зочилж үзэхэд, уурхайгаас шууд хил рүү тавьсан авто замаа ховдчуудад хийж өгсөн бүтээн байгуулалт гэж үздэг нь харагдана. Гэвч үнэндээ бол уг замыг улсын нэгдсэн сүлжээнд холбож байж л ховдчуудын, молнголчуудын зам болно уу гэхээс яг одоо бол "МоЭнКо" өөрсдөдөө зориулж барьсан, нүүрс зөөх зориулалттай зам юм.
"МоЭнКо" ХХК-иас гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй субъектүүд бий. Бид "МоЭнКо" ХХК болон Хөшөөтийн орд, бизкнесийн хамтрагчдын улс тиөрийн хамаарал болон нүүрсний экспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.16
Нүүрсний салбар эзэнгүйтжээ. Уг нь ТЭЯ гэж байлаа. Нүүрсний газарч гэж байв. Гэтэл нүүрсний салбарын бүтэц үгүй болсон. Уул уурхай хариуцсан яамны харъяа болсонч хариуцах эзэн бүтэц үгүй болсон. ТЭХЯ зөвхөн цахилгаан станцууд дамжуулах түгээх шугам сүлжээ хариуцдаг болсон. Яагаад ийм болов?. Эзэнгүй мал чононы олз болдог шиг л хулгай луйвар хийхийн тулд нүүрсний салбарын энэ бүтэц илүү харагдаж. Ингэж л ойлгогдож байна. Үүнийгээ эргэж харах цаг болжээ.
Хариулах66.181.178.180
Бямбацогт яагаад ховдчуудад барьж өгөх ёстой цахилгаан станцийг бариулахгүй байгаа юм вэ? ТЭР компанитай хамтарч байгаа Бямбацогтоос асуух ёстой.
Хариулах202.21.124.142
Бямбацогт чинь харин ч бүр тэр уурхайг Хятадуудаас буцааж авах ёстой гээд хэлж байсан шдээ
66.181.182.112
Авлига аваад зогсохгүй нэмж тээг тушаа болдог новшнуудыг олж зайлуулаач .
Хариулах