“ITACTIC" кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх стратегийн команд штабын сургууль

Х.Есү
2024/01/15

Орон зай, цаг хугацааны хил хязгааргүй кибер халдлага, цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт өсч нэмэгдсээр байна. 

Дэлхийд секундэд 253 679, минутад 15,2 сая удаагийн халдлага үйлдэгдэж, дэлхийн эдийн засагт 2022 онд 8 их наяд долларын хохирол учирч өсөн нэмэгдсээр байна. Мэдээллийн систем, эмзэг байдлыг ашиглан үйлдсэн 9 төрлийн кибер халдлагад Монгол Улс өдөрт 40-50 мянган удаа өртөж буй нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн дунджаас 5 дахин их байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр Монгол 194 орноос 120 \2020 оны тайлан\, Ази, Номхон далайн бүсэд 37-гоос 22-т, Эстонийн Цахим засаглалын академийн Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр 160-аас 123-т эрэмбэлэгдэж байна. \2021 оны тайлан\

Иймд Монгол улсын кибер аюулгүй байдлын энхийн манаанд зогсож, цахим хилээ манаж, аюул ослоос биднийг 24 цаг хамгаалж байдаг тогтолцооны бүрэлдэхүүн байгууллагууд болох КАБЗАА, ЦХХХЯ, ЗХЖШ, ТЕГ, ЦЕГ, ҮБХИС-ийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд, кибер орчны тусгай цэргүүд өнөөдөр “ITACTIC” кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх стратегийн команд штабын сургуулийг зохион байгууллаа.


            Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын Алба, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран зохион байгуулсан команд штабын сургууль нь цаашдаа улирал тутамд зохион байгуулагдаж кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын уяан хатан байдал, халдлагад хариу үзүүлэх чадамжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.


БЭРХШЭЭЛ:

  • Орон зай, цаг хугацааны хил хязгааргүй кибер халдлага, цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт өсч нэмэгдсээр байна. Дэлхийд секундэд 253 679, минутанд 15,2 сая удаагийн халдлага үйлдэгдэж, дэлхийн эдийн засагт 2022 онд 8 их наяд долларын  хохирол учирчээ.
  • Мэдээллийн систем, эмзэг байдлыг ашигласан, 9 төрлийн кибер халдлагад Монгол Улс өдөрт 40-50 мянган удаа өртөж буй нь  Зүүн өмнөд Азийн бүс нутгийн дундчаас 5 дахин их байна.

 

  • Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр Монгол 194 орноос 120 \2020 оны тайлан\, Ази, Номхон далайн бүсэд 37-гоос 22-т, Эстонийн Цахим засаглалын академийн Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр 160-аас 123-т эрэмбэлэгдэж байна. \2021 оны тайлан\
  • 2023 оны I улиралд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон 54 байгууллагад ноцтой 6,4 сая, өндөр эрсдэлтэй 25,2 сая халдлага илэрсэн.
  • Жилд 23307 хортой код, D dos 92 759, intrusion attempt 1,8 сая, фишинг төрлийн 1,9 сая удаагийн халдлага үйлдэгдсэн. Монголоос өдөрт 500 гаруй IP хаяг хар жагсаалтанд ордог.
  • MN cert ТББ 10083  IP хаягт шинжилгээ хийхэд 47% нь буюу 8-аас бага тэмдэгттэй, 88% нь тайлахад хялбар,  14% нь түгээмэл англи үг ашигладаг. 99 хувь 1 цагийн дотор тайлагдана. 3312 иргэний нэвтрэх нэр, нууц үгний 1549 нь mongol99 маягийн  6 минутанд тайлагдахад түлхүүртэй. Шууд тайлагдах дан тооноос бүрдсэн 923 “түлхүүр” байсан. Утас, регистрийн дугаар, хүүхэд, тэжээмэл амьтныхаа нэрийг тэр чигээр нь түлхүү болгох нь түгээмэл.  
  • Цахим орчинд хувийн мэдээлэл, аюулгүй байдлаа хамгаалах анхан шатны мэдлэг, ойлголт нимгэн. Долоо хоногт ирдэг 40-50 мянган халдлагын 75% нь хортой код бөгөөд 64% нь мэйлээр, 36% нь вэбээр дамждаг. Товшихоосоо өмнө бодох хэвшил дутмагаас халдлагад өртдөг.  
  • Буруу зуршлаа зөв хэвшлээр сольж, хамтран ажиллах, харилцан ойлголцох хэрэгцээ шаардлага тулгамдсан
  • Кибер аюулгүй байдал нь цахим хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд тоон бичиг үсгийн соёл, цахим аюулгүй байдлаа хамгаалах анхан шатны мэдлэг, чадвар олгохгүй, хамтран ажиллахгүйгээр бүрэлдэн бэхжих боломжгүй юм. 





    Сэтгэгдэл (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

      Сэтгэгдэл бичигдээгүй байна