Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулна

Zuv.mn
2024/02/04

"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллан тус улсын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд хоёр талаас хамтарсан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ажлаа эхэлсэн байна.

Монгол Улс жилдээ 70 мянган тонн буюу 145 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг. "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн БНХАУ-тай хамтарч байгуулах үйлдвэр 35,000 тонн элсэн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа юм байна. 

Үйлдвэр ашиглалтад орсноор импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой аж. Манай улс өмнө нь элсэн чихрийн үйлдвэр байгуулах олролдлого нэг бус удаа гарсан ч төдийлөн амжилттай болоогүй юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2024/02/05

    алдаагаа хянаж сур хүүрнүүдээ ЭСЛЭН

    Хариулах
  • 66.181.183.50
    2024/02/04

    Ядаж бичиг үсэг тайлагдсан хүн сэтгүүлчээр ажилладаг болоосой энэ сайтад

    Хариулах