Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын дунд зохиогддог шинжлэх ухааны судалгааны уралдаанд Монголын сургууль, монгол сурагчид шилдгээр шалгарч, шагнал хүртжээ. Уралдаанд дэлхий даяарх Кембрижийн стандарт, хөтөлбөрөөр сургалт явуулдаг сургуулиудаас 270 баг оролцож өрсөлдсөн байна. Тэдгээрээс Монголын “Шинэ үе” сургуулийн биологийн багш, сурагчдын “Монгол Улсын Улаанбаатар хотын Сэлбэ голын усны чанарын биологийн үнэлгээ” судалгааны төсөл тэргүүн байр эзэлжээ.
Багийн бүрэлдэхүүнд сурагч Ялгуун-Од, Базаррагчаагийн Индранил, Баярбаатарын Солонго, Мөнхжаргалын Мөнх-Оргил, М.Мөнхцог, Уранмандахын Должинсүрэн нар орж ажилласан бөгөөд өнгөрсөн зуны үер орон нутгийн ундны усны эх үүсвэр болох Сэлбэ голын усны чанарт нөлөөлсөн эсэхийг шалгасан юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.144
амьдрал дээр хэрэгжүүл
Хариулах