Тайзан дээр согтуу гарсан дуучин олон нийтээс уучлалт гуйлаа

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 14 минут

"Ганган цагаан" дуугаар олон нийтэд танигдсан "Gangbay" хамтлагийн залуу дуучин Д.Ганбат уржигдар /II.18/ "Coco Banana" баарны тайзан дээр согтуу гарч, дуу дуулсан нь сошиалд тарсан билээ. Тэрбээр энэхүү зохисгүй үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлалт гуйжээ. 

Тэрбээр сошиал хуудастаа "Тэр өдөр Corporate" дээр болсон тоглолт тараад найзуудтайгаа жаахан суусан юм аа. Тэгээд хамтлагийн дуучин Баянаатай ойрд уулзаж суугаагүй хамт баймаар санагдаад "Coco"-д би зочин артист биш байсан ч хамт яваад Баянаатай хамт тайзан дээр гарчихсан. Уг нь гайгүй байх гэж бодсон ч ингэж харагдана гэж бодсонгүй ээ. Үнэхээр уучлаарай. Үзэх ёстой хүмүүс, ээж, аав, ах, эгч, охин маань бүгд үзсэн. Надад маш их гомдсон. Ахиж ингэхгүй нь тодорхой Одоо наад бичлэгээ болчих оо, ахиж үзмээргүй байна. Бүгдээрээ уучлаарай" хэмээн бичсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна