"Төрийн банк" ХК ногдол ашиг хуваарилна

Zuv.mn
2024/02/20

"Төрийн банк" ХК үйл ажиллагааны ашигаасаа хувьцаа эзэмшигчдэдээ хуваариалахаар болжээ. Банкны албан ёсны цахим хуудаст өнөөдөр энэ талаар "Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Төрийн Банк" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашгийг Төрийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх /аудитлагдаагүй/ татварын дараах цэвэр ашгаас нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 66.20 /жаран зургаан төгрөг хорин мөнгө/  төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор  шийдвэрлэснийг та бүхэнд мэдэгдэж байна" хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна