Хоёр тонн жинтэй “Өвгөн хиймэл дагуул” дэлхий дээр унана

Х.Батсайхан
2024/02/21

Европын сансрын агентлаг 1995 онд хөөргөж байсан “ERS-2” хиймэл дагуул ойрын хэдэн цагийн дотор дэлхий дээр унана. Европын сансрын агентлагаас энэ талаар мэдээлснийг ВВС уламжиллаа.

Энэхүү хиймэл дагуулыг анх ажиглалтын зориулалтаар хөөргөсөн бөгөөд 2011 онд ашиглалт нь дууссанаас хойш байнга доошилж, өчигдөр дэлхийн агаар мандал руу орж ирэн галан бөмбөг үүсгэжээ. Хиймэл дагуул хоёр тонн жинтэйгээс талаас илүү нь замдаа шатаж үгүй болно мэргэжилтнүүд таамагласан бөгөөд үлдэгдэл нь суурьшлын бүсэд унавал их биш ч хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. Практикаас үзэхэд, үлдэгдэл дэлхийн хаана ч унах боломжтой, гэхдээ гадаргын ихэнхийг эзэлдэг гэдэг утгаараа далайд унах магадлал өндөр аж.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна