ЖҮДО: Ташкентын “Их дуулга”-д өрсөлдөх жүдочдын нэрс

Х.Батсайхан
2024/02/23

Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулга ангиллын тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо ирэх сарын 1-нд эхлэх гэж байна. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчны нэрсийг МЖБХ зарлажээ. Холбооноос өрсөлдөөн ойролцоо жингүүдэд тамирчдыг “давхарласан” байна. Тухайлбал эрэгтэй 60, 73, эмэгтэй 48, 70, -78 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин оролцуулж байна. Энэ нь толимпын наадамд оролцох тамирчныг сонгоход дөхөмтэй юм.  

“Ташкентын Их дуулга 2024” тэмцээнд манай улсаас барилдах тамирчид:

Эрэгтэй

60 кг. Э.Ариунболд, Э.Сумъяабазар

73 кг. Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг. Г.Болор-Очир,

90 кг. Г.Алтанбагана

Эмэгтэй

48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг-д Л.Сосорбарам

63 кг-д Б.Ганхайч

70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам,

-78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн

+78 кг-д А.Адъяасүрэн 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна