Г.Дамдинням гишүүн хотын газрын асуудлаарх "Нийтийн сонсгол"-ыг даргалах Б.Энхбаяр сайдад үг дайв

Zuv.mn
2024/02/23

Улаанбаатар хотын үе, үеийн газар олголтын асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол явуулахаар болоод байгаа билээ. Сонсголоор Улаанбаатар хотод олгосон газрын асуудал, түүний ард байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийг илчилж, холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд мэдэгдээд буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням уг "Нийтийн сонсгол"-ыг даргалах ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон бусад албан тушаалтнуудад хандсан гэмээр мэдэгдэл хийжээ.  

Тэрбээр "Авлига хороолол"-ыг буулгаж чадахгүй юм бол хотын газрын мафи,

Шударга ёс гэж хот дотор яриад хэрэггүй л болно доо хэдүүлээ!!

Энэ хууль бус газар, зөвшөөрлүүдтэй барилгууд баригдаж дуусах л юм бол араас нь хэдэн арваараа голын гольдирлыг дүүртэл барилга баригдаж 1.6 сая хүнтэй УЛААНБААТАР ХОТ Зундаа үер, Өвөлдөө халиа дошинд, Монголчууд АВЛИГА-даа дайруулж амьдрах болно.

Уг нь хэн хэн, хэзээ газрын, барилгын ажлын, усны, дулааны, цахилгааны гээд нөгөө барилга барихад шаардагддаг алдарт 108 гарын үсгүүдийг зурж өгсөн гэдэг нь баримт дээр ил байгаа шүү дээ. Хувийн хэвшил хууль бусаар дээрх зөвшөөрлүүдийг авсан бол төр "Уучлаарай" гээд л нураах ёстой. Ийм л ойлгомжтой логик. Энэ төргүй, ард түмэн гэж үгүй, хууль гэж үгүй мэт аархлууд хаа нэг газар очоод зогсох цаг болсон" гэсэн байна. 

Түүний байр суурьт газрын асуудлыг цэгцлэх ажил хэдэн хүнд хариуцлага тооцоод дуусахгүй, харин бодит үр дүн гаргаж, цаашид хууль бус үйлдэл давтагдах боломжийг хаах ёстой гэсэн агуулгатай байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.144
    Өчигдөр

    ШҮҮХ ШИЙДЭЖ БАЙГАА ХЭРЭГТ ДУРААР ОРОЛЦОХ ЮМ БОЛ НӨЛӨӨЛСӨН ГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВАГДАХ БОЛОХООР БИД ДУУГАРАХ ЭРХГҮЙ ШҮҮ ДЭЭ ГИШҮҮНЭЭ

    Хариулах
  • 66.181.185.19
    2024/02/23

    ЭНЭ БАС ХУДАЛЧ УДМАА ДУУРАЙСАН ХУУРМАГ ПОП НӨХӨР ГАРААД ИРЛЭЭ ШҮҮ

    Хариулах