Хотын дарга хоёр "поп" инфлүүнсэрээр зөвлүүлэх гэв үү, сошиал пи ар хийлгэх гэв үү

Zuv.mn
18 цаг 48 минутын өмнө

Нэг нөхөр бяслаг ихтэй хиам харчихаад “Цагаан идээнд тооцох уу, мах, махан бүтээгдэхүүнд тооцох уу” гэж санааширсан юм гэнэ лээ. Тэгвэл Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нийслэлчүүдийг яг ийм эргэлзээнд оруулахаар шийдэж, “БРБХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргалан, Норвегийн АШУИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан М.Найданхүү нарыг зөвлөхөөрөө томилжээ.

Засаг даргад шинжлэх ухаан, технологи, инноваци зөвлөх М.Найданхүү нь Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг Зоо-инжинeр, cтатистикч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д докторын зэрэг хамгаалсан бол нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого зөвлөх Б.Энхжаргалан нь КТМС-ийг төгссөн. Хоёул эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилтай чадварлаг залуус. 

Гэхдээ үүнээс гадна бас нэг ижил тал байгаа нь, тэд хоёул олон нийтийн сүлжээнд идэвхтэй, олон дагагч бүхий инфлүүнсер байгаа юм. Энэ нь дээр хэлсэнчлэн, нийслэлчүүдийг, тэр дундаа дээрх хоёрыг ямархан “поп” нөхөд болохыг нь гадарладаг олон нийтийн сүлжээний идэвхтнүүдийг “Х.Нямбаатар дарга манай хоёроор зөвлүүлэх гэв үү, сошиал пи ар хийлгэж манийхаа тархийг угаах гэж байна уу” гэж гайхахад хүргээд байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна