-Энэ жилийн зуд малын хорогдлын хэмжээгээр түүхэнд эхний зургаад бичигдэхээр байна-
Монгол орон, монгол малчид зуд хэмээх хүнд сорилттой ээлжит удаагаа тулгарч, даван туулахаар тэмцэж байгаа энэ үед урьд өмнө болж байсан зудуудын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Практикаас харахад зуд хэмээх энэ гамшигт үзэгдэл нь тодорхой хугацаанд давтагддаг бөгөөд сайтар бэлтгэсний ачаар хохирол багатай давсан нь байхад, бэлтгээд, бэлтгээд хүчин мөхөстсөн нь ч бас байна. Сүүлийн 70 гаруй жилд Монгол оронд зуд турхан цөөнгүй удаа тохиолджээ. Ингэхдээ, 12 жил тутамд, тэр дундаа бичин жилд онцгой гамшиг тарьдаг байжээ. Бичин жил гэдэг нь ч онц чухал бус, гол нь 12 жилд давтагддаг мөчлөгтэй байсан байна. Тэгвэл сүүлийн үед энэхүү мөчлөгийн хугацаа ойртож, 10 жилд давтагдах, ингэхдээ 1-3 жил дараалж зуд болох, ган-зуд хавсрах зэргээр буулт нь илтэд чангарсан байх юм.
Одоогоос 10 жилийн өмнө гаргасан сүүлийн 60 жилийн статистик судалгаанаас харахад, 1944, 1956, 1968, 1980, онд зуд болж байсан бол 1990-ээд оноос хойш дээр хэлсэнчлэн, мөчлөг нь богиносч, давтамж нь олширчээ /1999-2000, 2000-2001, 2009-2010, 2010-2011, 2015 /ган зуд хавсарсан/, 2024 онд зуд болсон/. Сүүлийн жилүүдэд эрсдэл нь улам нэмэгдэж, давтамж нь ойртож байгаа хамгийн халгаатай нэг гамшиг нь ган, зуд хавсрах үзэгдэл бөгөөд сүүлийн жилүүдэд монголчуудын хэлдэг “Нар хур тэгширсэн” гэх буюу “Дэлхий дэлэгнэсэн” гэх зүйрлэлд тохирох сайхан зуншлага эрс ховордсон нь үүнд голчлон нөлөөлж байна.
Ган-зуд хосолсон гамшгийн онцлог нь,
• Урт хугацаанд үргэлжлэн мал, малчдыг туйлдуулдаг
• Гамшигт өртөгсөд нөхөн сэргэхэд урт хугацаа, хөрөнгө хүч шаарддаг
• Малчдын амьжиргаа, гамшгийн бэлтгэлийн төвшнийг нарийн нягт
харгалзан үзэхийг шаарддаг
• Гангийн эрсдэлийн үзүүлэлтийг зөв сонгон эртнээс мониторинг шаардлагатай /ингэж чадвал малчдын бэлтгэлийг хангах, эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой/
• Байгалийн гамшиг нь зөвхөн тухайн үед ноцтой хохирол учруулаад зогсдоггүй, хөгжлийг урт хугацаанд сааруулж, шинэ технологи нэвтрүүлэх боломжийг хязгаарлан, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлдгөөрөө нэн уршигтай.
Банкууд малчдад зээл олгохдоо хойрго ханддаг нь чухамхүү энэхүү ган-зуд хавсарсан гамшгийн эрсдлийг харгалздагтай холбоотой юм.
Хамгийн их хохирол учруулсан зудууд
Улсын онцгой комисс дээр нэгтгэгдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, улсын хэмжээнд 1.57 сая толгой мал хорогдсон гэж байгаа. Энэ нь түүхэнд учруулсан хохирлынхоо хэмжээгээр эхний зургаад бичигдэх хэмжээнд хүрчээ гэсэн үг юм. Өмнө нь,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна