"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагууд ажлын байрандаа архидаж буй бичлэг цахим орчинд гарсан.
Уг асуудалтай холбогдуулан компанийн зүгээс хариуцлага тооцсон гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.204
Ямарч зөрчил гаргасан хэдхэн төг- өөр торгосон болоод л хуураад өнгөрчээ. Энэ улсад хэрэгждэг хууль гэж огтоос алга а. Нүдний булайгууд, ёс зүйтэй нэгэн бол өөрийгөө ч егүүтгэхэд багадмой
Хариулах