Архангайн Ихтамирт болсон газар хөдлөлтийн хүчийг ОХУ 5.8 магнитуд гэж тодорхойлжээ

Zuv.mn
2024/03/04

Архангай аймгийн Ихтамир сумын орчимд өчигдөр үүрээр /III.04-ний 05:07.46/ 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Газар судлалын нэгдсэн албаны Алтай, Саяны салбарын геологичид уг газар хөдлөлийн хүчийг 5.8 магнитуд гэж тодорхойлжээ.

Магнитуд гэдэг нь тухайн газар хөдлөлийг үүсгэж байгаа тэсрэлтийн хүч бөгөөд газрын гүнээсээ шалтгаалаад гадарга дээр харилцан адилгүй доргилтыг үзүүлдэг. Гүнд байвал нөлөө бага, гадаргад ойр бол хор хохирол ихтэй байна гэсэн үг. Тэгвэл Оросын геологийн албаныхан Их тамирын газар хөдлөлтийг гадарга дээр 7.6 баллын хүчтэй байсан гэж дүгнэсэн нь маш хүчтэйд тооцогдоно гэсэн үг юм.

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт өнгөрсөн жилээс хойш гурван ч удаа газар хүчтэй хөдлөөд байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна