Хилийн цэргийн алба хаагч осгож амиа алджээ

Zuv.mn
2024/03/04

Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн алба хаагч, ахлах ахлагч Б нь хилийн харуулын үүрэг гүйцэтгээд буцаж явахдаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэрбээр ээлж хүлээлцсэн өдрөө нэр бүхий хүмүүсийн хамтаар таньдаг айлдаа очсон бөгөөд улмаар машиныхаа түлхүүрийг гээсний улмаас хээр хоносон аж. Маргааш нь тэрбээр хамт үлдсэн хоёр хүнээсээ салж, ганцаараа явсан бөгөөд маргааш нь ангиас зохион байгуулсан эрлийн баг осгосон байдалтай байхад нь олсон аж. Улмаар анхны тусламж үзүүлсэн ч нас баржээ.

Хэргийг эхний байдлаар осгосон гэж дүгнэсэн ч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна