Төмөр зудтай сумын тоо буурчээ

Х.Батсайхан
2024/03/04

УОК, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран өдөр бүищрийн уламжлалт мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр өнгөрсөн сарын 29-ний байдлаар гаргасан Зудын нөхцөл байдлын шинэчилсэн үнэлгээг танилцууллаа.

Өнгөрсөн сарын 20-ны байдлаар гаргасан үнэлгээнд 13 аймгийн 58 сум мөсөн зудын нөхцөл байдалтай байсан бол шинэчилсэн үнэлгээгээр 11 аймгийн 50 сум болж буурсан байна. 17 аймгийн 139 суманд байсан цагаан зудын нөхцөл байдал 17 аймгийн 135 суманд болж буурчээ. 18 аймгийн 69 сум, Нийслэлийн хоёр дүүрэгт байсан зудархуу нөхцөл байдал 17 аймгийн 66 сум, Нийслэлийн дөрвөн дүүрэгт болж, хоёр дүүрэг нэмэгджээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна