Беларусиас сүү, гурил импортлоно

Х.Батсайхан
2024/04/02

Монголын хүнсний худалдааны чиглэлээр ажилладаг ААН-үүд сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил импортлох сонирхлоо илэрхийлж байгаа талаар Беларусийн хэвлэлд мэдээлжээ. Тус улсын хүнсний худалдааны биржээс энэ талаар мэдээлсэн байна.

Монголчуудын сонирхол зөвхөн гурил, сүүн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй, сайн чанарын цөцгийн тос, элсэн чихэр импортлох боломжтой юм байна. Ялангуяа элсэн чихрийг манай ундаа, жүүс үйлдвэрлэгчид хэдийнэ хэрэглэдэг болсныг мэдээлэлд дурджээ. Энэ оны эхний гурван сард Беларусь улс 22,000 тонн элсэн чихэр биржээр арилжаалсны ихэнхийг Казахстан, Монгол, Киргизстаны компаниуд худалдаж авчээ.  

Хоёр улс биржийн арилжаа явуулахад хоёр гол бэрхшээл байгааг мэдээлэлд дурдсан байна. Нэгдүгээрт, газар нутгийн хол байдал нөлөөлж байгаа бөгөөд тээврийн зардал барааны үнийн 50 хувьтай тэнцдэг нь гол бэрхшээл болдог. Хоёрдугаарт, манай банкуудын зүгээс тавьдаг хязгаарлалт, хяналтууд хүндрэл учруулдаг байна.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.103
    2024/04/02

    Ашгүй дээ. Нэг сайхан зөв боловсруулалттай цагаан идээ идэх нь.ээдэм нь ямар гоё гээч. Юун хүүхэд. Хөгшин хүн, ходоод асуудалтай хүнд . Салатны сыр нь шинэлэг, хямд, ашгүй сүү орж ирэх нь. Манай сүү үнэтэй мөртлөө..

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/04/02

    сметан өөрсдөө хий л дээ чацгануудаа мэдэхгүй бол 7 буудлын Должин чавганцаас жорыг нь асуу л даа модон толгойтой үхдэлүүдээ

    Хариулах
    • 124.158.106.88
      2024/04/02

      залуу болж өгвөл джо өвөөгөөс зээлээр сметан дэлхийн банкаар дамжуулаж авах санаатай юмаа даа, эх ороны өр 30 тэрбүм доллар гараад яваа шүү дээ

  • 202.9.40.219
    2024/04/02

    белаз үйлдвэрийн бага оворын трактор, мод модон материал болдогүй юм байх даа, эхнээс нь сметан зөөгөөд л үзье тээ

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/04/02

    мал аж ахуйн орон байж арай ч дээ чааваас даа

    Хариулах