УИХ-ын гишүүн Х.Ганхуяг БГД-ийн 29-р хороонд улсын сургууль шийдэх асуудлаар ажиллаа.
Тус хороонд улсын нэг ч сургууль байхгүй ба Эрин Эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авахаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "БГД-ийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ихэнх хороод дээр сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Энэ жил гэхэд өмнө нь газрын асуудлаа шийдэж чадахгүй байсан Алтай хотхоны цогцолбор сургуулийн ажил эхлэх гэж байна. Газрыг нь чөлөөлчихсөн.
Нарны хороолол дээр цэцэрлэгийн өргөтгөлийн асуудал шийдэгдсэн. Харин энэ 29-р хороон дээр л сургуулийн асуудал дутуу байсан. Энэ хавьд төрийн сургууль барих гэхээр газар байхгүй.
"Эрин Эверест интернэшнл" сургууль нь 30 хувийн л дүүргэлттэй хичээллэж байгаа юм. Хүчин чадал нь 960 хүүхдийнх. Тэгэхээр энэ сургуулийг авснаар ойролцоох хороололд байдаг 3000 хүүхдийн асуудлыг шийдэх боломж бүрдэж байна.
Хөрөнгө оруулагч компани нь ирэх долоо хоногт бидэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.43
mungu ugaah ym uu ?
Хариулах66.181.186.138
сайн байна
Хариулах