Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авчирлаа

Х.Есү
2024/04/29

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба бусадтай бүлэглэн олон удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан гэж ЦЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2024/04/30

    малын хулгайч юм бол юун сүртэй юм хэдэн тэрбумаар хэмжигдэх мал хулгайлав гэждээ олж авч ирж чадах нь малын хулгайч юм байнадаа

    Хариулах
  • 66.181.179.94
    2024/04/29

    САйханбилиг, удаанжаргал, элбэгдорж,..... интерполоор авч ирэх жагсаалт уртсаж байна.

    Хариулах