ПАУЭРЛИФТИНГ: Г.Оргилболд ДАШТ-д гурван жил дараалж түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Zuv.mn
2024/05/26

АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн ДАШТ-ийн хэвтээ шахалтын төрөлд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин Г.Оргилболд амжилттай оролцож алтан медаль хүртлээ. Тэрбээр 93 кг-ын жинд өрсөлдөж, 227.5 кг-ыг шахсан байна. 

Тэрбээр өмнө нь "Алматы 2022, "Йоханнесбург 2023" ДАШт-д мөн түрүүлээд байсан бөгөөд ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) анхны Монгол тамирчин болж байна.

Энэ сарын 21-нд эхэлсэн, ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд  МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа юм.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна