Ардчилсан Намаас 2024 оны 5.20-нд Үндэсний Бодлогын Хороогоороо баталсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн эх хувийг СЕХ-нд хүлээлгэж өгчээ.

Zuv.mn
2024/05/26

2024 оны 5-р сарын 20-ны өдрийн Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хурлаар АН-ын дарга Лу.Гантөмөрийн уншиж, батлуулж, гарын үсгээ зурсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлжээ.

ҮБХ-ны хурлын өмнө АН-ын дарга Лу.Гантөмөр фракцуудтай зөвшилцөж сольсон цөөн нэрсийг дээрээс нь балаар дарж өөрчилсөн байсныг шинэ хувилбараар нь уншжээ. Харин Х.Тэмүүжин, М.Чимэддорж нар зөвшилцөөгүйгээр нэрсээ жагсаалтад өөрсдөө гараараа нэмж бичсэн тул сольж уншилгүй хуучнаар нь уншсан гэх мэдээ байна.
Эх хувийг хавсаргасан ҮБХ-ны тогтоолд тэргүүлэгчдийн олонхи буюу 50+1 нь гарын үсэг зурж, тамга даржээ.
2024 оны 5.20-ны ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрсийг шөнө нь сольж, шинээр үйлдэн, СЕХ-нд өгсөн хуурамч жагсаалтад намын гишүүдээ хасаж намын бус огт танихгүй олон хүний нэрийг оруулсан сурагтай.
Хурлын дараа шөнө үйлдсэн хуурамч нэрсийг Ардчилсан намын УТЗ, ҮБХ болон жирийн гишүүд бүгд эсэргүүцэж байгаа гэнэ.
Энэхүү хуурамч жагсаалтыг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцох ёстой хэмээн намын гишүүд үзэж байгаа юм байна.

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.164
    2024/05/26

    Ёстой бүтэхгүй гарууд ардчилсан нам худал хуурмаг болждээ

    Хариулах