БНХАУ төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж байна

Х.Батсайхан
2024/05/28

БНХАУ авлигатай хийх тэмцлийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бусаар олсон орлогыг хурааж эхэлжээ.

Өдгөө Европт амьдарч буй ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль зүйн зөвлөхийн товчооны гүйцэтгэх захирал асан Ду Вэн хятад хэлээр гардаг "Epoch Times" сонины энэ сарын 22-ны дугаарт өгсөн ярилцлагадаа "Эдгээр зорилтууд бодитой, би өнгөрсөн жил л мэдсэн" хэмээн ярьсан байна.

Тэрбээр ярилцлагадаа “Сахилгын хяналтын комисст ажиллаж байсан нэг хүн надад Өвөр Монголын өөртөө засах орон 2023 онд 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.долларын хууль бус орлого хураах зорилт тавьсан гэж хэлсэн. Тэгээд гурван сарын дараа л төлөвлөгөөгөө биелүүлж, есдүгээр сар гэхэд 30 тэрбум юань буюу 4.23 тэрбум ам.доллар хураан авсан” гэж ярьжээ.

Тайванийн Үндэсний Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Чен Шихмин харин авлигатай тэмцэх зорилт зөв боловч хөрөнгө хураахад мөнгөний зорилт тавьж байгаа нь буруу хэмээн шүүмжилсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.25
    2024/05/29

    АВЛИГАТАЙ ТЭМЦДЭГ АРГА , АРГАЧЛАЛ БАЙДАГ Л БАЙХ. ХАМГИЙН ГОЛ НЬ ШҮҮХ НЬ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХУУЛИА БАРЬДАГ. ЯМАР МАНАЙ ШҮҮГЧ НАР ШИГ МӨНГӨТЭЙ ГЭМТ ХЭРЭГТНИЙ ТАЛД БАС ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ МӨНГӨӨРӨӨ ХОЛБООТОЙ БИШ

    Хариулах
  • 202.72.240.53
    2024/05/28

    манайхан энэ үйл явцыг авч хэрэгуүүлэх хэрэгтэй

    Хариулах