Б.Ганчимэг: Сэтгүүлчдийг залхаан цээрлүүлж байгааг эсэргүүцэж байна

Х.Есү
2024/06/04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбогдох хэргийн шүүх хуралдааны үеэр СБД-ийн шүүхийн байрны гадаа сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн байр суурийг илэрхийллээ.

 Б.Ганчимэг: “Би энэ байрны гадаа хэд дэх удаагаа ирж байгаагаа санахгүй байна. Байс хийгээд л бид нар энд зогсож байдаг боллоо. Хэдэн сар Н.Өнөрцэцэгийн хэргийг ажиглалаа. Энэ бол зүгээр бүх талаар залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Сэтгүүлч биднийг ээлж дараалан хэрэгт холбогдуулж, хууль хяналтын байгуулагаас шалгах нэрийдлээр залхаан цээрлүүлж байгаа явдлыг эсэргүүцэж байна. Бидний дуу хоолойг боомилж байгаа энэ явдал олон нийтэд ч, эрх баригчдад ч хэвийн үзэгдэл мэт санагддаг болчихлоо. Үүний төлөө сэтгүүлч бид эцсээ хүртэл эсэргүүцэж, улс төрчдийн занаатай шүүх хуралд дуудагдаж байхгүйн төлөө тэмцэх хэрэгтэй. 

Улс төрийн занаанд орохгүйн тулд бид зам тойроод гүйх үү? Эсвэл мөнхийн айдастай явах уу? сэтгүүлчид маань үүн дээр мэргэжлийн оршихгүй бол янз бүрийн хулгайч, луйварчид багаараа орж ирээд шантаажилж мөнгө хийдэг болоод байна. Сэтгүүлзүй бол шороон зам байсан бол бид үүнийг сайжруулсан зам болгосон.  Харин залуучууд та нар минь хурдны зам болгох ёстой шүү.  

Сэтгүүлзүйн индрийг цэвэр ариун байлгахын төлөө хатуу ярьцгаах цаг болжээ. Тийм учраас энэ занаатай төрийн сэтгүүлзүйн эсрэг явуулж байгаа боомлилтын эсрэг үе үеийн бүх сэтгүүлчиддээ тэмцье гэж уриалж байна. Н.Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах гэж байна. Одоо бүгдээрээ харцгааядаа” хэмээлээ. 

 Б.Төгөлдөр



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 68.5.4.90
    2024/06/06

    Энэ сэтгүүлчийг хүндэлдэг уншдаг сэтгүүлчийг хэн шонд өлгөж бгаа эзнийг нь зөв олоорой юм бол төр засаг руу битгий чихээрэй төр ч хэрэгтнүүдийг шүүхээр шийтгүүлж чадахгүй хүч хүрэхгүй авилгажсан шүүх юу дуртайгаа хийж бгааг харж бгаа биздээ

    Хариулах
  • 202.21.107.17
    2024/06/05

    Ганчимэг ээ. Би чамайг сайн сэтгүүлч гэж үнэлдэг. Чиний бичсэнийг унших дуртай. Чамайг бас ухаалаг чадвартай гэж үнэлдэг. Харин одоо зөвлөхөд энэ удаа ..

    Хариулах
  • 66.181.161.249
    2024/06/05

    Ээ аниа та минь яагаад ингэж дэлбэрцэн байгаа юм аймшгийн харагдаж байна хэд хоног зогсолтгүй архидсан авгай нар шиг болчихжээ жаахан өөртөө анхаарчихаад пид пид үсрээчдээ аймаар ен

    Хариулах
  • 103.57.92.169
    2024/06/05

    Өмөөрөөд байгаа Үнэр цэцэг чинь тэнгэрийн амьтан намайг өчүүхэн муу сэтгүүлч нартай яаж зүйрлэж чадаж бна аа гээд хэлчихсэн байхад чиний наад үйлдэл чинь үнэхээр тэнэг бна.

    Хариулах
  • 103.57.92.169
    2024/06/05

    Гэдэс гүзээгээ захирч чадахгүй ийм амьтныг ямар сэтгүүлч гэхэв дээ. Хойно урдаа хоёр өгзөгтэй юм шиг маш муухай харагдаж бна лээ.

    Хариулах
    • 122.201.31.39
      2024/06/05

      Gudamjinf taaraldhad aimar sejgiin zavaan bas bologui ger buliin heruul hiij changa Chang's yariad bsn,shangrila yavah zamd,mngld olni taniluud gej orsdigo nerlsnguud aimaar zavaan ,hogiin arhichin hajudni hamaagui der,

    • 103.212.118.94
      2024/06/05

      Хүнийг харагдах байдлаар нь гутаан доромжлох хуультай шүү. Чамд таалагдах албагүй. Хүнийг гутааж байгаа чинь чиний ямар хүн бэ гэдэг нь уншигдаж л бна.

  • 202.9.40.219
    2024/06/04

    Мундаг сэтгүүлч шүү амьжилт хүсье

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/06/04

    Далайн шулам шиг царайтай хог вэ

    Хариулах