Эгийн голын эрчим хүчний төсөлтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлажээ.
Эгийн голын адаг орчимд буюу Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд усан цахилгаан станц барьж байгуулах боломжтой талаарх судалгааг 1991 оноос хойш хэд хэдэн удаа хийж байсан.
Гурван ч удаа хөдлөхөд ойртсон ч тухай бүрт ОХУ-ын ТББ-уудын эсэргүүцэлтэй тулж зогсож байв. Сүүлдээ төслийн нэгж нь төсвөөс хэтэрхий их санхүүжилт авч байна гэсэн шүүмжлэл дагуулах болсон.
Эгийн голын усан цахилгаан станцыг Эгийн гол дээр барьсанаар эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.
Манай Улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс Оросын холбооны улсаас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авсаар байна. Оросын холбооны улстай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгүй байдал үүсвэл олон мянган хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед ноцтой байдал үүсэж болзошгүй юм. Эдгээрээс гарах гарц нь Эгийн гол дээр усан цахилгаан станц цаг алдалгүй барьж байгуулах явдал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.49
yes
Хариулах