Армены дүүргийн дарга Украинд зорчиж, ОХУ дургүйцэв

Zuv.mn
2024/06/10

Армены Нор Норк дүүргийн дарга Тигран Тер-Маргарян Украины Буча хотод зорчсоны дараа ОХУ-ын Гадаад харилцааны яам Армены Гадаад харилцааны яам руу эсэргүүцлийн ноот бичиг илгээжээ. Мэдэгдэлд, “Тер Маргарян нь Бучед Украины армид хэрэгцээтэй бараа материалын тусламжийг дамжуулж өгсөн ба ОХУ, ОХУ-оын армийн талаар тэвчишгүй үг хэлж байсан” гэх мэтээр бичжээ. Гадаад мхарилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мөн “Энэ Тигран Тер Маргарян гэгч нь барууны үзэл баримтлалтай Бүгд найрамдах улс намын лидер Арам Саркисяны талын хүн тул өөрийг хүлээх боломжгүй” гэх зэргээр мэдэгдэл хийсэн байна.

Армены Парламентын дарга Ален Симонян энэ асуудлын талаар “Армен улс Украинд ямар нэгэн албан ёсны үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн бол хэргийн эзэн Тигран Тер Маргарян “Би Бучад очсон нь үнэн. Шаардлага гарвал дахиад ч очих болно” гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/06/10

    OROSUUDAD HEN HAANA OCHIH N YAMAR HAMAA BNA AA KK

    Хариулах