Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа стандарт бус Засгийн газар байгуулахад ойртлоо.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх дөрвөн жилд хамтарч ажиллах саналыг албан ёсоор хүргүүлснийг Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хэлэлцээд, хамтрах нь зөв гэж шийдсэнийг дарга Лу.Гантөмөр өчигдөр олон нийтэд зарлав. Тэрбээр МАН-ын даргатай өнөөдөр уулзаж, УТЗ-ийн шийдвэрийг албан ёсоор танилцуулах бөгөөд ингэснээр Монгол Улсад хоёр дахь удаагаа “Стандарт бус” Засгийн газар байгуулагдах нь тодорхой болж байгаа юм.
Өмнө нь 2008 онд МАН сонгуульд ялсан ч Ардчилсан намд найр тавьснаар анхны стандарт бус Засгийн газар бүрдэж байлаа. Тухайн үед уг саналаас болж АН дотроо баруун, зүүнээрээ хагарч, Н.Алтанхуягийг дарга болгож байж хамтарсан Засагт орж байлаа. Санал тавьсан С.Баяр, хүлээж авсан Н.Алтанхуяг ч тухайн үед зорилгоо “Том төслүүдээ урагшлуулах...” гэж байсан ч цаана нь гадаад, дотоод олон хүчин зүйл байсан.
Энэ удаад ч ялгаагүй, дангаараа хийх гээд чадаагүй татаж унагасан олон төслүүд урагшлах нь тодорхой. Хамгийн гол нь, хоёр хөршийн хүсээд буй улс төрийн түвшинд тогтвортой байдлыг хангаснаар, хамтарсан төслүүдэд багтаж, эрчим хүчний хараат байдлаа багасгаж, бага ч атугай өөрсдийнхөөрөө хөгжих боломж гарч ирж байна.
Энэ үр дүнгээс бий болсон баялгийг тэгш хуваарилснаар нийгэмд эв нэгдэл хангагдах юм. Эдгээр шийдлүүдийн цаана үндэсний эв нэгдэл, тогтвортой байдал гэх, хамгийн том эрх ашиг явж байгаа учраас урьдынх шиг хулгай луйвар, итгэл алдрах асуудал энэ удаа бага байх нь бараг л тодорхой. Өмнө нь бүрдүүлсэн хяналтын тогтолцоогоо сайжруулаад явахад болно.
Лу.Гантөмөрийн мэдэгдлээс үзвэл, хоёр нам Засаг байгуулах дээр санал нэгдсэний дараа мөрийн хөтөлбөрөө нэгтгэх үйл явц эхэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчныг сайжруулах, төрийн албыг цомхотгох, ТӨК-иудыг олон нийтийн болгох зэрэг ажлууд биеллээ олох магадлал өндөрсөж байна.
Засгийн газарт хэн, хэн орж ажиллах нь дараагийн асуудал гэж байгаа ч тодорхой яамд, хүний нэр яригдаад эхэлсэн.
Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Туваан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Дотоод хэргийн сайд болно гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна Олимп, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг АН-д өгнө гэсэн яриа байгаа юм. Зарим яамдыг чиг үүргээр нь салгаж, олон яамтай болох байдал харагдаж байгаа ч яам гэхээсээ илүү төрийн алба, ялангуяа захиргааны ажилтнуудын нийт тоо буурах үр дүн гарах нь илүү чухал бөгөөд олон нийт энэ тал дээр шаардлага, хяналтаа тавиад явах үлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.121
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
Хариулах103.168.34.89
iljignii chihend alt hiisen ch segserdeg, us hiisen ch segserdeg gej ug bii shuu !
Хариулах66.181.186.11
Авилга дахин ярихаа боличихуу даа одоо амараа хонгил бүр бэхчихүү
Хариулах