Аж үйлдвэрлэлтийн Байнгын хорооны даргаар С.Ганбаатарыг томилохоор дэмжлээ

Х.Батсайхан
2024/07/09

Аж үйлдвэржилтийн байнгын хороны өнөөдрийн хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дэмжих эсэх асуудлаар санал хураахад 100 хувийн саналаар дэмжлээ. Улмаар хурлын шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

С.Ганбаатарын талаарх товч мэдээлэл:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1985 онд

Дархан хотын 10 жилийн 9 дүгээр дунд сургууль

1988 онд

Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1988-1989 онд

МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл

1989-1991 онд

Политехникийн дээд сургууль

1991-1993 онд

ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль

2010 онд

Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2001-2002 онд

ХААН банк, Тусгай активын газрын захирал

2002-2003 онд

Санхүү, эдийн засгийн дээд сургууль, багш

2003-2005 онд

Удирдлагын академи, багш

2004-2005 онд

УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх

2007-2012 онд

МҮЭХ-ны ерөнхийлөгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга

2012-2016 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2020 онд

МАХН-ын дэд дарга

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2014 онд

Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна