Украины нийслэл Киев хотын “Охматдет” хүүхдийн эмнэлгийг оносон пуужинг Украины зэвсэгт хүчин өөрсдөө харвасан гэж ОХУ-аас АНУ-д суух Элчин сайд Анатолий Антонов мэдэгдлээ.
Түүнийг мэдэгдэл хийхээс өмнө уг эмнэлгийг ОХУ пуужингаар харвасан гэсэн ойлголтыг Украин болон АНУ-ын албаны эх сурвалжууд өгөөд байсан юм.
Анатолий Антонов энэ талаар “Хүүхдийн эмнэлэгийг оносон пуужин Украины агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийнх гэдгийг АНУ мэдэж байгаа нь хоёулаа энэ мэдээллийг нууж байна. Нуугаад зогсохгүй манай улсын нэр хүндийг унагах гэж гүтгэж байна. Өмнө нь ч яг энэ маягаар нэг бус удаа гүтгэж байсан” гэж тэрбээр хэлжээ.
“Охматдет” эмнэлгийг пуужингаар харвасан талаар өмнө нь АНУ-ын сэтгүүлч Жексон Хинкл “Киевийн хүүхдийн эмнэлгийг оносон пуужин АНУ-аас Украинд нийлүүлдэг “Patriot” загварынх байсан. Украины Зэвсэгт хүчин угаас Донбасс дахь хүүхдийн эмнэлгүүд рүү байнга пуужин харвадаг” гэж мэдэгдэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна