Нийтийн тээвэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг чиглэлд үнэгүй үйлчлэх байршлууд

Zuv.mn
2024/07/11

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үнэгүй үйлчлэх юм.

Үүнд:

БЭ:1 “Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн” 

БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх хүрээлэн” 

БЭ:3 “Нарантуул худалдааны төв -Төв цэнгэлдэх хүрээлэн” 

БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол - Төв цэнгэлдэх хүрээлэн” 

БЭ:5 “Давааны зөрлөг - Хүй 7 худаг 

Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй 7 худаг” 

Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг” 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна