ШУУРХАЙ: Д.Трамп халдлагад өртсөнөөсөө хойш анхныхаа мэдэгдлийг хийлээ

Zuv.mn
2024/07/14

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Пеннсильвани мужид сонгогчидтой уулзаж байх үед амь насанд нь халджээ. Түүн рүү үл таних этгээд гал нээсэн аж. Тэрбээр шархадсан ч азаар амьд үлдсэн байна. Халдлагын үеэр нэг хүн амиа алджээ. Халдлага үйлдэгч мөн тусгай албаны ажилтны суманд өртөж үхсэн бөгөөд одоогоор тус этгээдийн талаар ямар ч мэдээлэл үгүй байгаа юм.

Д.Трамп халдлагад өртсөнөөсөө хойш анхны мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд хийсэн байна. Тэрбээр “Пенсильвани муж улсын Батлер хотод болсон халдлагын үеэр шуурхай арга хэмжээ авч ажилласан АНУ-ын нууц алба болон хууль сахиулах бүх байгууллагад талархал илэрхийлье. Халдлагад өртөж амиа алдсан хүний ар гэрийнхэн болон хүнд шархадсан хүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.


Манай улсад ийм үйлдэл гарч байгаа нь үнэхээр хачин. Халдлага үйлдэгч нас барсан тул одоогоор тэр хүний талаар ямар ч мэдээлэл алга. Түүний буудсан сум миний баруун талын чихний дээд хэсгийг цоолж гарсан. Цус нэлээд алдсан. АМЕРИКИЙГ БУРХАН ивээг!” хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2024/07/14

    энэ бол Жо Байлений хийж буй ажил Байден бол Америкийн холбооны сангийн буюу долларын эзэдийн тависан тавиул нь харин Трамп бол Америкийн эгэл ардын төлөө тэмцэгч юм билээ Трамд гарч ирээд энэ долларын эзэд буюу жүүдүүдийг нам дарах хэрэгтэй Америкийн засагийн газар жүүд долларын банкны эздүүдэд хорин гурван их наяд ам долларын өртэй

    Хариулах
    • 172.245.102.18
      2024/07/14

      34 их наяд долларын өртэй. Энэ өр нь сарын 3%-ийн хүүтэй гээд боддоо.