С.Жамбалжамц: Тэмцээний үед ус болон идэх зүйлээ гараа өргөн монголын багийн машинаас авсан

Zuv.mn
2024/08/07

"Парис 2024" олимпын наадамд манай улсаас 33 тамирчин оролцохоор мордсон. Дугуйн спортын ганцаарчилсан болон бөөн гарааны төрөлд ОУХМ С.Жамбалжамц улсаа төлөөлөн оролцсон. Түүний хувьд ганцаарчилсан төрөлд 28 дугаар байр эзэлсэн бол бөөн гарааны төрөлд дэлхийн шилдэг 90 дугуйчны нэг болон уралдаж 57-р байранд орсон юм. 

Тэрбээр нэг хэсэг уралдааныг тэргүүлэн, эхний 6-10 байранд явж монголчуудаа огшоож чадсан билээ. Нийт 272.1 км замыг 6 цаг, 28 минутад дуусгаж, Монголын дугуйн спортын түүхэнд олимпын наадамд барианд орж чадсан анхны дугуйчин болж түүх бүтээсэн.

Уралдааны үеэр дугуйчиндаа "халбага ус" өгчих хүн байсангүй, дасгалжуулагчийнх нь оронд дарга даамлууд эхнэр, нөхрөө дагуулж явсан уу гэх асуулт цахим сүлжээнд оволзсон. 

Тэгвэл үүнд дугуйчин С.Жамбалжамц дараах тайлбарыг өгчээ. 

Тэрбээр "Дугуй бол багийн спорт. Бид эрх авсан анхны олимподоо сэтгэл хангалуун оролцлоо. Тэмцээний үед ус болон идэх зүйлсээ гараа өргөн монголын багийн машинаасаа болон тодорхой заагдсан усны цэгээс авч уралдсан. Усны цэгт зөвхөн олимпын багийн гишүүд л нэвтрэх эрхтэй. Мэргэжлийн уралдаанд халуун өдөр уух зүйлгүйгээр 50 км уралдахад ч маш хүнд шүү. 273 км уралдаанд нийт 12 bottle, 5 bar, 8 gel багийн машинаас болон усны цэгээс авсан байна. Арын албанд ажилласан бүх гишүүддээ баярлалаа" гэжээ. 

Э.БУЛГАН



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.82
    2024/08/08

    үнэхээр гайхамшигтай байсан шүү баяр хүргэе

    Хариулах
  • 103.168.34.13
    2024/08/08

    ideh uuh dontoi tamirchin bn , 57 r bair gedeg chini jingiin tsuvaa dagal yvaa banharaas yu n ylgaatai ym , tegeed bas us ideh ymaa avch idej yvlaa geh shig solioroh ym .

    Хариулах
    • 66.181.184.54
      2024/08/09

      Эргүү дагз уу чи чинь харин? Марафон гүйлтээс илүү тэсвэр тэвчээр гаргадаг гэдгийг ойлгохооргүй бол банхараа дагуулаад шогшиж бай. Арын албанд байсан хүмсийг нь элдвээр хэлэхвий гэсэндээ тамирчнаас гарч буй сэтгэлийн үг гэж ойлго.

  • 192.82.64.251
    2024/08/08

    Харуулах донтой ард түмэн болмооргүй л бна шүү. Болохгүй юмыг хэлж шүүмжлэж шүгэл үлээх нь мааш хэрэгтэй. Харин зөв болж бга зүйлэ урам өгч хэлэхгүй бол амьдрал хар бараан новшийн бх ь тээж амьдрах хэцү шүү

    Хариулах
  • 122.201.31.179
    2024/08/08

    Ингэж хэлэхгүй бол дараагийн тэмцээн гэж үгүй болой.

    Хариулах
    • 192.82.64.251
      2024/08/08

      бага хуцаа чи

  • 122.201.31.20
    2024/08/08

    Яг уу?

    Хариулах