Н.Батсуурийн Дархан аварга цолны наадамд Б.Бат-Өлзий түрүүлжээ

Zuv.mn
2024/08/16

Дархан аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадам өчигдөр /2024.08.15/ Увс аймгийн Улаангом хотноо болсон. Хүндэтгэл үзүүлэх наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн" "Асиан Сити" ХХК, "Валькан" группийн бөх Монгол улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлжээ.

Увс аймгийн Тэс сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх Монгол улсын харцага Цэдэндоржийн Мөнхбаяр үзүүрлэсэн байна. Их шөвөгт Түргэн сумын харьяат Аймгийн арслан Г.Цоггэрэл, Тэс сумын харьяат Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар үлджээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.3.130.115
    2024/08/19

    Найр наадмаа болиоч тэнэгүүдээ. Хадлан тэжээлээ , өвлийн бэлтгэл ажилдаа орооч. Т Зунжингаа намаржингаа наадам найр болчихоод өвөл болхоор уйлан донгодоод байв да.

    Хариулах