Шүдэнз худалдагчаас тэрбумтан болсон Ингвар Кампрадын эгэл бус түүх

Zuv.mn
2024/09/17

Хөдөлмөр, хөлс хүчээрээ бий болгосон олон тэрбумын хөрөнгөнөөсөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө харамгүй зориулдагч өөрөө энгийн даруухан аж төрж асан нэгэн биднийг орхин одлоо. IKEA брэндийг үндэслэгч, Шведийн тэрбумтан Ингвар Кампрад өнгөрсөн бямба гаригт Смоланд дахь гэртээ 91 насандаа таалал төгслөө. 

“Компанийг үндэслэн байгуулагч, хүндэт нөхөр маань амьдралыг орхин одсон бид гүнээ харамсан гашуудаж байна” гэж Икеа компанийн Ерөнхийлөгч Жеспер Бродин мэдэгджээ.

IKEA тавилгын компаниа дэлхийн 31 оронд 200 гаруй дэлгүүртэй, 75 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилд 12 тэрбум ам.долларын гүйлгээ хийдэг болтол нь хөгжүүлсэн И.Кампрад гэж хэн байв?

Ингвар Кампрад Шведийн өмнөд хэсэгт орших Agunnaryd тосгоны Elmtaryd хэмээх жижигхэн фермд өсч торнижээ. Тэрээр бага байхдаа нийслэл Стокгольмоос шүдэнз их хэмжээгээр худалдан авч тосгондоо авчирч зарвал их ашиг олох юм байна гэдгийг ойлгон бизнесээ эхлүүлсэн түүхтэй аж. Улмаар 16 нас ч хүрээгүй байхдаа энэхүү жижиг бизнесээ загас, мод, балын харандаа зэрэг олон төрлийн бараа зардаг болтол нь өргөжүүлж чаджээ. 

Эцэг нь хүүгээ 17 настай байхад нь сайн суралцсаных нь төлөө хүссэн зүйлээ аваг хэмээн багагүй хэмжээний мөнгө өгөхөд тэр мөнгөө юунд зарцуулсан гэж та бодож байна. 

Тэрээр IKEA-r үндэслэн байгуулжээ. Компанийн нэрний IK гэдэг нь Ингвар Кампрад Е болон А нь Agunnaryd, Elmtaryd гэсэн үг аж. Залуу насандаа Ингвар нэг бус нацист бүлэглэлд гишүүнээр элсч явсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр 1994 онд "Фашист бүлэглэлд элсч байсан нь миний амьдралын хамгийн том алдаа" гэж хэлсэн гэдэг.

Шүдэнзнээс эхэлсэн бизнес буюу өгөөмөр тэрбумтан Ингвар Кампрад Компанийнх нь нэрийн хуудас болсон мебель эдлэлийн үйлдвэрлэлээ тэрээр 1947 онд эхлүүлж, туршилтын журмаар л гаргаж байж. Гэтэл анхны бүтээгдэхүүн гарсан даруйдаа л бусад үйлдвэрлэгчдийн хүчтэй эсэргүүцүүлтэй тулгарсны улмаас 1951 онд өөр бусад салбараа орхиж, зөвхөн мебелийн үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулах болжээ. Амжилттай бизнесээ 1953 онд өргөжүүлэн анхны салоноо ч нээв.

Ингвар бусад үйлдвэрлэгчдийн хардаж байсанчлан мебелийн үнийг буулгасангүй, худалдан авагчдыг төлсөн үнэдээ бус авсан барааныхаа чанарт сэтгэл ханамжтай байлгах зорилго тавин ажилладаг байжээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт үнийг буулгаж, өрсөлдөгчдөө дарах бодол дотроо тээж явсан гэдэг.  Хэрэглэгчиддээ санал болгодог дизайны шинэлэг шийдлүүдийг нь одоо дэлхий нийт андахгүй болжээ. Ике-гийн тавилгууд бүгд задлагдан савлагдсан байдаг нь тээврийн замд үүсэх эвдрэлийг багасгаж, чанараа хадгалах сайн талтай байсан юм. 

Шүдэнзнээс эхэлсэн бизнес буюу өгөөмөр тэрбумтан Ингвар Кампрад Компанийнх нь бүтээл хүмүүсийн амьдрах орчинг сайжруулаад зогсохгүй, хүмүүсийг өөрсдийг нь сайжруулна гэж Ингвар боддог байсан юм. Тэрээр өрсөлдөгчидтэйгөө үнэ, чанар, үйлчилгээ гэсэн гурван салбарт дайтаж бүгдэд нь ялжээ. 

Нэгэн үе худалдан авагчид зөвхөн Икеагийн дэлгүүрт л бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй үзэж шилж сонгож болдог байв. Лакшми Митталыг энэтхэгчүүд дэлхийн хамгийн баян хүн гэж үздэг шиг шведүүд ч бас түүнийг дэлхийн хамгийн баян хүн гэж бодоцгоодог. Шведийн бизнес мэдээллийн "Векканс Аффарер" сэтгүүл 2004 онд түүнийг Билл Гейтсээс ч илүү хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн гэж бичиж байв. 

 И.Кампрадыг зарим нэг хэвлэлд "Дэлхийн хамгийн харамч тэрбумтан" гэж нэрлэж байсан үе бий. Тэрээр Швейцарийн Лозанн хотноо амьдардаг бөгөөд ажилдаа метрогоор явж, хуучин "Вольво" машин унадаг, гадагшаа явахаар бол Bed&Breakfast хэмээх өдрийн хоолгүй зочид буудлыг сонгодог аж. Хэрвээ орсон газрынх нь кофе үнэтэй санагдвал хажуугийн дэлгүүр рүү "гялс" гүйж ороод авчихдаг, халаасандаа бутархай мөнгө байнга авч явдаг зантай байлаа. Гэхдээ Ингвар өөртөө л ингэж харамч ханддаг байсан болохоос бусдад энэрэнгүй, тусламжийн гараа үргэлж сунгадаг байсан юм. 

Түүний дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийнхаа эмзэг хэсэгт байнга тусалдаг бөгөөд И.Кампрад өөрөөсөө харамласан мөнгөө ЮНИСЕФ зэрэг байгууллагад харамгүй хандивладаг байсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна