Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 29 минут

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн "Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх 550 метр замыг хэсэгчлэн хааж, засварын ажил хийх бөгөөд 23-ны өглөө нээнэ. Түүнчлэн Нисэхийн аюулгүйн тойргоос урагшаа Архивын ерөнхий газар хүртэлх 1.7 км газрыг хэсэгчлэн хаах юм. Эхний өдөр баруун талын зорчих хэсгийг, дараагийн өдөр нь нөгөө урсгалын замыг нь хаахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Хонхны гудамж буюу ТБД Андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21, 22, 23-ны өдөр хааж, засвар хийнэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна