Эрдэнэт үйлдвэрт гарсан НОЦТОЙ ослын талаар....

Г.Долгорсүрэн
2024/09/19

Эрдэнэт үйлдвэрт энэ сарын 11-н буюу өнгөрсөн лхагва гаригийн өглөөний 09.43 цагийн орчимд хуванцар савтай уусмал дэлбэрч, 38 настай эмэгтэй хүнд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр “Эрдэнэт үйлдвэрийн ажилтан А нь тус үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид ажил, үүргээ гүйцэтгэж байх үед дэлбэрэлт болж, биеийнх нь баруун талын ихэнх нь хэсэг маш хүнд түлэгдэж гэмтсэн. Мөн уушги, бусад эрхтэнүүддээ ноцтой гэмтэл авсныг баталж буй юм.


Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлтэд өртөж, осолдсон 38 настай эмэгтэйг онгоцоор зөөж чадаагүйгээс  “ҮХЛИЙН ИРМЭГ”-т байна

Тухайн үед хохирогчийг Улаанбаатар дахь Гэмтлийн эмнэлэг рүү онгоцоор яаралтай тээвэрлэх шаардлага үүсч, Онцгой байдлын газарт хандсан байна. 

Харамсалтай нь Онцгой байдлаас онгоц илгээгүйгээс болж хохирогчийг машинаар зөөвөрлөжээ. Үүнээс болж хохирогчийн биеийн байдал нь асар дордож, маш хүнд ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Хохирогчийн ар гэрийнхэн ч онцгой үед тусламж үзүүлээгүй Онцгой байдлынханд гомдолтой байгаа аж.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүний АМЬ ЭРСДЭХ нөхцлийг бий болгосон уу

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тендерийн ажлыг “гацааж” удаашруулсан, зохион байгуулж чадаагүй зэрэг хариуцлагагүй байдлаас үүдэж осол гарсан байх өндөр магадлалтай байгааг баттай эх сурвалжууд мэдээлж байна. 

Тодруулбал, цэвэрлэх байгууламжид хэрэглэдэг урвалж бодисын хүрэлцээгүйгээс гар аргаар хийж байсан нь өнөөдрийн ноцтой эрсдэл үүсэх шалтгаан болсныг хэлж байгаа юм.

 Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.209
    2024/09/21

    писда юмаа. Энэ монгол улсыг ман удирдаж байгаа цагт монгол хүний амь нас хог шаар шиг үнэгүй байх л болно

    Хариулах
    • 66.181.161.50
      Өчигдөр

      Нам ямар хамаа байнаа эргүү ацаа

  • 122.201.31.198
    2024/09/20

    Иргэн дээ ээлтэй баймаар бна шүү төрөө засгаа.

    Хариулах
  • 66.181.161.14
    2024/09/19

    Ёндон огцор

    Хариулах
  • 66.181.161.14
    2024/09/19

    Яана аа

    Хариулах