Цахим орчинд байрны орцонд хүүхэд алгадаж, биед нь халдаж буй бичлэг цацагдсан. Тухайн хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 16 настай “Т”-г, үл таних 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд алгадаж, зодсон нь тогтоогдсон байна.
Бусдын биед халдаж буй иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж 16 настай “А” үйлдсэнийг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.189
Ирээдүйгээ тодорхойлжээ энэ алгадагч этгээд хүүхдийн колониос гараагаа эхлэх нь цаашаа сайн яваарай нусан чавх минь яв тэнд очоод алгадаарай
Хариулах