Монгол Улс Эгийн голын УЦС төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлах шинжлэх ухааны судалгааны багийг ОХУ-тай хамтран байгуулахаар тохирчээ.
"Монгол Улс энэ төслийг хэрэгжүүлэхээр олон жил ажиллаж байгаа. Одоо ажил хэрэг болгож болох эсэхийг эрдэмтэд шийдэхээр болж байна" гэж ОХУ-ын Байгаль орчны яамны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.
"Бид мэдээж, эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Өнгөрсөн хугацаанд энэ талаар маш их яригдаж, анхаарлын төвд байсан ч төрийн алба хаагчид л оролцож байлаа. Тиймээс бид шинжлэх ухаанчаар хандах ОХУ-ын саналыг хүлээн авч, станц барьж болох эсэхийг шийдүүлэхээр эрдэмтдэд хандаж байна" гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлснийг энэ талаар мэдээлсэн https://asiais.ru/ цахим хуудаст бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.198
Путин үхэхээр барина.
Хариулах