Д.Трампын амь насанд гурав дахь удаагаа халдах гэж байсан уу

Х.Батсайхан
2024/10/14

Калифорнийн эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч Доналд Трампын уулзалт хийх газраас винтов болон гар буугаар зэвсэглэсэн этгээдийг баривчилжээ. Уг газарт Доналд Трамп яг нэг цагийн дараа сонгогчидтой уулзах ёстой байсан гэнэ. 

Орон нутгийн цагдаагийн газрын даргын мэдээлж байгаагаар, тэд Доналд Трампын амь насанд халдах гурав дахь оролдлогыг таслан зогсоосон нь баттай гэжээ. Өөрөөр хэлбэл, баригдсан этгээдийг энэ үндэслэлээр шүүнэ гэсэн байна. Харин Холбооны мөрдөх товчоо энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй бол баригдсан этгээд ямар ч тийм санаа байгаагүй, ноцтой үндэслэлээр буруутгасанд цочирдож байна гэж хэлсэн гэнэ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна