Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Петро Матад" ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Дэглий 1" талбайгаас газрын тос олборлох ажиллагааг маргааш буюу аравдугаар сарын 25-нд эхлүүлэхээр товложээ.
Компанийн албан ёсны цахим хуудаст төслийн явцын талаар
-"Дэглий 1" талбайн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажил дуусч, талбайг ашиглалтад оруулах ажил үргэлжилж байна. Олборлолтыг 2024 оны 10-р сарын 25-наас өмнө эхлүүлэхээр төлөвлөсөн.
-10-р сарын 25-нд Үйлдвэр, Эрдэс баялгийн яамны төлөөлөгчдийг газар дээр нь аваачиж, үйлдвэрлэл эхлүүлэх ёслолд оролцуулна.
-"Петрочайна Дачин Тамсаг" компанитай байгуулах XIX блокийн үйлдвэрлэлийн байгууламж, экспортын дэд бүтцийг ашиглах хамтын ажиллагааны гэрээ эцсийн хэлбэрт ойртсон гэсэн байна.
"Петро Матад" нь 2010 оноос хойш Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тус компанийн талбай ашиглалтад орсноор Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход үйлдвэрийг түүхий эдээр хангах томоохон эх үүсвэр болох юм.
Монголд баригчдаж байгаа газрын тосны үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос хэрэглэнэ. Манай улсын дотоодоосоо олборлож байгаа хэмжээ өнгөрсөн жилийн байдлаар жилд 540 орчим мянган тонн бөгөөд эх үүсвэрийг сая тонноор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.94
Эргүү ац минь үхсэн ацных нь сайхан мэдээ мангуу лалар вэ? бодоод үзээч чи бидэнд арван төгрөг байтугай аятайхан дунд хурууны нугалбар ч олдохгүй зүйлд баярлаж байдаг топ эргүү нэг байна хөөш
Хариулах71.205.4.58
Yamar saihan medee ve?
Хариулах