БРИКС-ийн удирдагчид зоогондоо юу идэж байгаа вэ

Zuv.mn
2024/10/24

Казаньд болж буй БРИКС-ийн орнуудын удирдагчдад зориулсан оройн зоогийн цэсэнд Татарын уламжлалт хоол багтжээ. Тодруулбал, “Кыстыбы” хэмээх төмстэй бин, хилэм загас, цурхайгаар хийсэн банш, хүнсний ногоотой хамт өгч байгаа аж.


Түүнчлэн, ишигний мах, цагаан хоолтнуудад ногооны лазанья, мөөгтэй банш орсон байна. Амттаны хувьд БРИКС-ийн орнуудын тэргүүнүүдэд ванильтай зайрмаг эсвэл шоколадтай болон алимны бялууг санал болгож байгаа аж. Уушинд "Криница" дарсны үйлдвэрийн 2021 оны "Riesling", 2020 оны "Rivage" дарсыг сонгож болох аж.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.210
    2024/10/28

    tom humuusiin yu ideh mongold tiim hamaatai ym uu ? lav l alt ideegui n medeej !

    Хариулах
  • 66.181.161.94
    2024/10/25

    Хонины хорхог идүүлий тарваганы боодог өгчий көөркөст

    Хариулах