М.Энхцэцэг: Эрчим хүчний салбар хямралынхаа дээд цэгт тулчихсан байна

С.Гандэлгэр
2024/10/30

Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус үндэсний хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний хуулийг өөрчлөх ёстой гэх байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Эрчим хүчний реформын нэг чухал хэсэг бол хуулийн шинэчлэл.  2001 онд Эрчим хүчний хууль батлагдаж байсан. Анх тавьж байсан зорилтууддаа хүрч чадаагүй. Үүнд улс төрийн оролцоо маш өндөр байсан. Ихэнх компаниуд нь төрийн өмчид байсан учраас өнөөдөр энэ салбар хямралынхаа дээд шатанд хүрчихсэн байна. Тийм учраас эрчим хүчний хоёр дахь реформыг хийх зайлшгүй шаардлагатай байна. 

Эрчим хүчний хуулийг шинэчлэх ажлын хэсэг ажиллаж байна. Бид хэд хэдэн зорилт тавьсан байгаа. Хамгийн түрүүнд энэ салбарт өрсөлдөөн бий болгох ёстой. Хоёрдугаарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Гуравдугаарт дэлхийн дулааралтай холбоотойгоор ногоон эрчим хүч рүү шилжих. Дөрөвдүгээрт эрчим хүчний компаниудын удирдлагууд нөгөө л хуучин хэвээрээ босоо тогтолцоотой байгаа учраас өөрчлөх хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хороо бие даасан шийдвэр гаргах эрхтэй гэдэг ч хараат байдалтай байна. Тийм учраас ЭХЗХ-ны хараат бус байдлыг нэмэгдүүлэх гэх мэт зорилтыг дэвшүүлж байна." гэлээ. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.206
    Өчигдөр

    Хэн ийм байдалд хүргэсэн бэ......ард түмэн гэж үүү

    Хариулах
  • 59.153.114.136
    2024/11/02

    Шинэ гишүүн утсан хүүхэлдэй болов оо

    Хариулах
  • 59.153.114.136
    2024/11/02

    Хямралд хүргэж 87 байртай болсон даргаасаа хариуцлага нэхээч, 1 дарга ингэж байгаам чинь, зарим нь нилэнн туусан байгаа

    Хариулах
  • 59.153.115.9
    2024/10/31

    МАН ХҮН ээр могой бариулж эхэллээ

    Хариулах
  • 202.126.89.206
    2024/10/31

    Стратегийн салбараа доройтуулсан эрх баригч нар хариуцлагаа хүлээж огцор

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/10/30

    Torguulitai mashinuudiig shuud zogsoo, tulberees tulehgui ailiin tsahilgaaniig shuud Tasha

    Хариулах
  • 66.181.161.188
    2024/10/30

    Эээ базар дарь

    Хариулах
  • 202.126.90.211
    2024/10/30

    Улстөрийн ээлжит шоу хийж, бас ямар томоохон хулгай лцйвар хийх гэж байна⁉️гэж асууя‼️

    Хариулах
  • 59.153.112.190
    2024/10/30

    ХЭН ТУЛГАЧИХСАН ЮМ. ТӨР ЧИНЬ МЭДЭХГҮЙ ӨНӨӨДӨР МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ. АРД ИРГЭД ТУЛГАЧИХ АА ЮУ

    Хариулах