ИСПАНИЙН ҮЕР: 62 хүний амь үрэгдээд байна

Х.Батсайхан
2 цаг 2 минутын өмнө

Испанийн Валенси мужид болсон үерийн улмаас амь хохирогчдын тоо нэмэгдсээр 62-т хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. 

Гамшгийн улмаас одоо тус мужид метро, төмөр замын тээвэр бүрэн зогссон байдалтай байна. Валенси хот бүхэлдээ усанд автаж, хэдэн мянган хүн усанд боогджээ. 

Аврах, эрэн хайх ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд армийнхан онцгой байдлын алба хаагчдад дэмжлэг үзүүлж байна. 

Ширүүн салхитай аадар бороо өчигдөр /Орон нутгийн цагаар мягмар гарагт/ тус мужийг дайран өнгөрөхдөө бүс нутгийн хэмжээнд 1996 оноос хойших хамгийн их хэмжээний хур тунадасыг буулгасан гэж орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. 

Тодруулбал, ердөө найман цагийн дотор 200 мм хур тунадас оржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна