Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна

Б.Мөнхболд
Өчигдөр 12 цаг 45 минут

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км зайтай орших Хармагтай алт, зэсийн орд хайгуулын шатнаас ашиглалт руу шилжих торгон үедээ ирлээ.

Энэ ордын нөөцийн тооцоолол жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд 10-р сард гол эзэмшигч Занаду Майнс компани дараах тооцоооллыг гаргажээ. Үүнд Хармагтай ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц буюу 150 шахам тонн алт байна. Таамаг нөөц нь 4.7 сая тонн зэс, 11 сая унц буюу 300 тонн алт бүхий асар том бөгөөд баян орд юм.

 Хармагтай ордын хайгуулын ажлыг Канадын компани 1993 онд эхлүүлсэн бөгөөд 2013 онд анхны нөөцийг тогтооож байжээ. Харин Австралийн хөрөнгө оруулалттай Занаду Майнс компани 2014 онд 14 сая ам.доллараар тус ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авч байжээ.

 Хармагтай орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордоос холгүй байрлалтай бөгөөд Өмнөговийн алт, зэсийн баян бүсийг дагасан байршилтай. Тиймээс нөөцийн хэмжээ болон ирээдүйд бий болох боломж нь маш өндөр юм. 

 Энэ ордыг ашиглалтад оруулахад эхний ээлжинд шаардагдах бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалт нь Занаду Майнст байхгүй. Тиймээс тэд Хятадын Фужянь мужийн Шаньшан аймгийн өмчит Зижинь Майнинг гэдэг уул уурхайн компанид хандаж, тэдэнд Хармагтай төслийг найр тавьж эхэлжээ.

 Тооцоолол ёсоор Хармагтай ордын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлж чадвал 2028 оноос анхны алт, зэсээ гаргаж авна. Төслийн 1-р шат 8 жил, 2-р шат нь 21 жил үргэлжлэх тооцоололтой. Энэ хугацаанд нийт 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц алт гаргана. Нэмэлт хайгуулын ажлууд нь бас ирээдүйтэй бөгөөд амжилттай үр дүнтэй байж чадвал олборлох боломжтой алт, зэс нь үүнээс ч хол давах бүрэн боломжтой. 

Занаду Майнс компани Хятадын Зижинь Майнинг компанид хэд хэдэн хувилбараар хөрөнгө оруулалт хийх санал тавьсан байна.

 Австрали, хятадууд 2022 оноос хойш түншилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Зижинь Майнинг 70 шахам сая австрали долларын санхүүжилт олгож, оронд нь Занаду Майнс-ын 20%-ийг эзэмшдэг болжээ. Мөн Хармагтай төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулж, 50% нь Зижинь Майнингийн мэдэлд очсон байна.

Харин одоо энэхүү төслийн нэгжид хувь эзэмшсэн хэмжээгээрээ хөрөнгө оруулах, эсвэл үлдсэн бүх хувийг нь Зижиньд өгөөд австраличууд мөнгөө аваад “гуяа алгадаад” яваад өгөх хувилбар дээрээс сонголтоо хийхээр ярилцаж байна. Хэрэв төслийн нэгжийн үлдсэн 50%-ийг Зижиньд өгөхөөр шийдвэл 50 сая ам.долларыг австраличууд авах юм. 

 Хармагтай ордын бүтээн байгуулалтад шаардлагатай эхний хөрөнгө оруулалт нь 890 сая ам.доллар. Өнөөдрийн алт, зэсийн ханшаар тоооцож үзвэл төслийн цэвэр өнөөгийн үнэ цэн буюу хөрөнгө оруулалтын өгөөж нь 31%-тай. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгө оруулалтын 31%-ийг жил бүр эргээд олно. Төсөл эхэлснээс хойш ердөө 3 жилийн дараа анх хийсэн бүх хөрөнгө оруулалтаа нөхөж аваад түүнээс хойш ашиг олж эхэлнэ гэсэн үг юм. MST Financial-ын санхүүгийн шинжээчдийн тооцоолж байгаагаар Хармагтай бол эзэмшигчдэдээ ашигтай, үр өгөөж өндөртэй төсөл юм.

 Гэхдээ хамгийн тохуутай нь стратегийн ордод орох бүрэн боломжтой баян орд болох Хармагтай төсөл дээр алтны таван хувийн АМНАТ төлөхөөс татгалзаж, зэс дээр дөрөвхөн хувийн АМНАТ төлөхөөр төслийн тооцоололдоо тусгажээ. Өнөөгийн үйлчилж буй хуулиар  бол уул уурхайн компаниуд АМНАТ-д 19 хувийг төлдөг. Монголчууд нэгэнт л энэ ордоос татвараа авч чадахгүй юм бол стратегийн ордын ангилалд оруулж, төр 34%-ийг нь авах нь зүйтэй юм. Хармагтай орд угаасаа баян орд учраас өмнө нь стратегийн ордын жагсаалтад оруулах тухай яриа хэд хэдэн удаа гарч байсан ч тэгэсхийгээд намжчихсан түүхтэй. Гэтэл одоо Монголын төр, Монголын ард түмэнд хүртэхгүй байгаа энэ ордыг Хятадын нэгэн хошуу хувийг нь эзэмшдэг компанид очих гэж байна.

 Зижинь Майнинг бол сүүлийн 10 хүрэхгүй жиийн дотор Хятадын уул уурхайн салбарт тодрон гарч ирсэн компани. Дэлхийн 15 оронд уурхайтай. Хамгийн сүүлд өнгөрсөн жил л гэхэд Оюутолгойтой дүйцэх хэмжээний 2 том ордыг Түвд, Конгод хөдөлгөсөн. Хамгийн сор болсон орд газруудыг цуглуулдаг. Тэд Хармагтайд боломж байна гэж харж байна. Австраличууд болон хятадуудын хооронд хэлцэл нэгэнт хийгдчихвэл асуудал Монголын төр, Монголын ард түмний хяналтаас гараад явчих бүрэн боломжтой.

Бид үүнийг өөрчилж, Баялагтаа эзэн монгол хүн гэдгээ харуулах цаг болжээ. 



Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.176
    2024/11/06

    Энэ улсад эзэн алгаа, Ерөнхийлөгч онц байдал зарлаж, том хулгай, газар нутгаа зарж байгаа урвагчид, улсын өмч идсэн нөвшнуудтай тооцоо хийхийг шаардаж бна

    Хариулах
  • 202.9.40.193
    9 цагийн өмнө

    Ер нь хятадуудын гарт Монгол орж байна даа. Зарсан улс төрчид ч яахав. Сайханбилиг, Элбэгдорж, Баях шиг хагартлаа баяжаад зугтаагаад алга болнр

    Хариулах
  • 103.212.162.146
    13 цагийн өмнө

    Mongolchuud gadniihnii nutag devsger deer shahagdan guilgachilj amidarch bgaam shg l bh um arai dendlee uursduu yaduuraad hariihan bayajaad duuslaa!!!

    Хариулах
  • 203.91.115.46
    17 цагийн өмнө

    ман худалдаж идэхээ зогсоо!!!

    Хариулах
  • 203.91.115.46
    17 цагийн өмнө

    Австраличууд манай ордыг өөрийнхөө юм шиг захиран залцуулах юм

    Хариулах
  • 66.181.178.70
    18 цагийн өмнө

    Тулааны эмч байх хамаагүй ш тэ,МУ ын хуулиа л барьж ажиллаж иймэрхүү онцгой зүйлд анхаарал хандуулж арга хэмжээ авах нь зүйтэй мэргэжлийн баг яарал ай ажиллуулах

    Хариулах
  • 66.181.167.69
    19 цагийн өмнө

    Үүнийг маш түргэн зогсоо хятад чинь эзлээд авлаа ингэж хэрхэвч болохгүй ээ

    Хариулах
  • 66.181.160.50
    Өчигдөр

    Ter deer bga shar uulin zes haiguuliin tusul getsen n yg yu we pizda minii nutag bii shuude

    Хариулах
  • 139.5.216.29
    Өчигдөр

    МонголТөр засаг,Хууль журам гэж бна уу.Яасан аюултай үг вэ.

    Хариулах
  • 66.181.190.46
    Өчигдөр

    бид өөрсдөө олборлож чадахгүй ч гэсэн ямар ашиг бидэнд ирж болох вэ яавал эсэргүүцэл үзүүлэх вэ гэдгээ Туваан сайд минь бо доо Борооо гоулд шиг зүгээр ухуулаад явуучихав даа Су Батболд Эба хоёр л долоон үедээ идэх хөрөнгөтэй болсон гээ биз дээ ходоод нь цооросой

    Хариулах
  • 66.181.189.248
    Өчигдөр

    Стратегийн орд, 34% нтр гэж солиорохоо болио!!! Тэгж санхүүгийн хариуцлага хүлээж байхаар Баялгийн эзэн өмчлөгч нь мөн л юм бол татвараа ахиухан ав, бүтээгдэхүүн хувааж ав! Яг л нөгөө урааны ордыг ашиглах зорилгоор Цөмийн энергийн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа шигээ … бас нэмээд ногдол ашиг авдаг 10% алтан хувьцаа авч болох юм! Гэхдээ нэгч төгрөг гаргахгүй байх гэрээ хийх! Тэгээд наад ордыг ашиглаад алт зэс олборлох үүрэг хариуцлага бас эрсдлийг нь хөрөнгө оруулагчид үүрүүл! Тэд ашгаа яаж хийх нь тэдний асуудал!

    Хариулах
    • 202.126.89.161
      2024/11/06

      ЗӨВ... ШУДАРГА САНАЛ БАЙНА...

    • 103.212.162.146
      13 цагийн өмнө

      Sanal neg bn

  • 103.212.118.168
    Өчигдөр

    Биднийг ямар хүмүүс удирдаад бнаа Манай баялгийг гадныхан хоорондоо наймаалцаад л бид талх боов түгжрэлийн хэрүүл хийгээд л ёстой үхэрүүд л юм даа

    Хариулах
  • 202.179.27.48
    Өчигдөр

    Сэлэнгийн Жаргалтулгын Эрдэнэбат сайд зарсан орд ба үүнээсээ төрийнхөнд их мөнгө тарааж байсан түүхтэй дээ Одоо түүнийг шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.223
    Өчигдөр

    Хятадуудаас гадна Австраличууд Монголын газар нутаг байгалийн баялагаас асар их хэмжээний хөрөнгө олж байна. Үүн дээр дуугарч байгаа амьтан нэг ч алга. Австралид ахмадууддаа өгдөг тэтгэвэр нь Монголын уул уурхайгаас олсон ашгаас тараадаг гэдэг нь үнэний ортой шүү..

    Хариулах
  • 66.181.174.93
    Өчигдөр

    Бид газар нутгаа ухуулаад баймааргүйл байна

    Хариулах
  • 59.153.115.146
    Өчигдөр

    Монгол улсын балай хууль давхар АМНАТыг Б.Бат эрдэнэ санаачилсан батлуулсан байдаг .Баяжуулж нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэр баригдах боломжийг энэ хуулиар хааж хөгжих боломжоо хязгаарлаж гадаадын хөрөнгө оруулах боломжоо тушсан шийдвэр байсан Одоо давхар АМНАТАА больж алт зэсээ цувималаар үйлдвэрлэх хэрэгтэй шүү. МАНгаруудаа

    Хариулах
  • 66.181.161.46
    Өчигдөр

    Одоо хятадын эрхшээлд орох нь тодорхой боллоо ядаж хамтарч эзэмших эрхгүй шууд зарчихсан байдаг нь яасан пиздиснүүд вэ

    Хариулах
  • 122.201.31.128
    Өчигдөр

    Huuk lalar bayalagtaa ezen Mongol ene ter gejj yoronhiilogch bolonguutaa terbum mod bolood huuraad shaasan

    Хариулах
  • 66.181.187.181
    Өчигдөр

    Арчаагүй писдаанууд чадахгүйл дээ.монголйн баялагыг ингээд гадаадынхан хоорондоо зардаг болсон юм бэ

    Хариулах
  • 202.126.89.242
    Өчигдөр

    Туваан сайд аа Үүнийг зогсоож, тэгвэл та Монголдоо их буян болно

    Хариулах
    • 139.5.216.51
      Өчигдөр

      Туваан эмч уул уурхай аач мэдлэг бхгүй намын л нөхөр шүүдээ