Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байсан бөгөөд энэ удаад шүүх бүрэлдэхүүн дахин хойшлуулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал өмгөөлөгчид нь "Шүүх хурал давхацсан", "Хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэх байдлаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.99.52
аргагүй шүү дээ. Авлигачдыг шүүж байгаа юм чинь хэдэн ч удаа хойшилж болно. Тэгээд мартагнуулж байгаад хэрэгсэхгүй болгох, эсвэл хамгийн бага шийтгэл оноож торгоод өнгөрөөх байх, харин авлига өгч авдаггүй жирийн хүмүүсийг бол өмгөөлөгчтэй, өмгөөлөгчгүй дайраад л хамгийн хүнд ялыг нь өгөхийг зорино. Үүнийг ард түмэн хараад шүүх шудрага бус байна гээд байгаа юм.
Хариулах