БНХАУ-ын “Baoli Technologies Holdings Ltd” компани нь Монголд нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ван Пасифик Ресурс” ХХК-тай хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол дахь нүүрс олборлолтын хэмжээг жилд таван сая тоннд хүргэх зорилт тавьсан гэдгээ ч зарлажээ.
Стратегийн түншлэлийн хүрээнд нүүрс олборлолтоос гадна эрчим хүчний хямд эх үүсвэрийг ашиглан криптовалютын олборлолт, дата төвүүдийг хөгжүүлэх чиглэлд хамтрах боломжийг оруулж өгсөн гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна